2014-06-03 08:29

“Нарны жим” олон ангит уран сайхны кино нээлтээ хийлээ

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бүтсэн “Нарны жим” олон ангит уран сайхны кино өчигдөр орой нээлтээ хийлээ.

Уг киног Монгол Улсын Шадар сайд Л.Тэрбишдагвын санаачилгаар гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор өнгөрсөн оны долоодугаар сарын дунд үеэс зураг авалтыг нь эхлүүлсэн.
 
Кино зураг авалтыг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Төв аймагт хийсэн бөгөөд Онцгой байдлын албаны албан хаагчдын болзошгүй осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж төр, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл найдварыг нэр төртэй биелүүлж буй албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэгдсэн байна.
 
Мөн иргэдэд эх орноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэхэд тус уран бүтээлийн зорилго оршиж байгаа юм. Уг кино нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд бүтээгдэж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
 
Кино зохиолчоор М.Наранцогт, ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюсераар Ц.Лхагвадаш нар ажиллаж дүрүүдэд МУГЖ Ш.Дэлгэржаргал, С.Дамдин,  А.Төгсбаяр, Т.Баттулга, Ш.Мөнхбаяр, О.Гантулга, Э.Урангоо, Ц.Нямжав, М.Батжаргал, Т.Мөнх-Эрдэнэ /реппер Gee/ нарын 100 гаруй жүжигчин оролцон тоглосон байна.
 
Зураг авалтын явцад нийслэл, аймаг орон нутгийн онцгой байдлын албад, ажилтанууд сайн дураараа хандив өргөж, сэтгэлийн дэм хайрлан, өөрсдийн өдөр тутмын амьдрал, нандин бас гунигт дурсамжуудыг хадгалж үлдсэн “Нарны жим”-ийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан гэдгийг кино бүтээгчдийн зүгээс онцлон дурдсан юм.
 
Одоогоор 3000 гаруй ажилтан албан хаагчтай ОБЕГ-ын зүгээс кино уран бүтээлийн явцад ихээхэн анхаарч, ерөнхий зөвлөхөөр ОБЕГ-ын бэлтгэл хурдандаа н.Дамдин, С.Цогтбаатар нар ажиллаж, болзошгүй ослын үеийн зураг авалтуудад биечлэн зааварчилгаа өгсөн байна.
 
“Нарны жим” олон ангит уран сайхны кино нь нийт 50 ангитай бөгөөд долоо хоног бүрийн даваа-баасан гарагт 22:00 цагт үзэгчдэд хүрэх юм. Нээлтийн ёслолд МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, ажилтан албан хаагчид,  гол дүрийн жүжигчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн. Нээлтийн ажиллагаа МҮОНТ-ийн "Студи-600"-аас  шууд дамжуулагдсан юм.
 
 
 
 
Ерөнхий найруулагч Б.Гантулга: Кинонд маань мэндлээд хоёрхон хонож байгаа хоёр ихэр хүүхэд тоглосон
 
- “Нарны жим” ОАУСК-ноос үзэгчид яг юу хүлээх ёстой бэ?
 
- Киноны маань гол зорилго бол гарч болзошгүй ослоос ард иргэд байнга бэлтгэлтэй байх, иргэний үүргээ хүлээн ажиллах сэжмээр дамжуулан Онцгой байдлын ажилтан, албан хаагчдын өдөр тутмын амьдрал, ар гэр, хайр сэтгэл хэрхэн өрнөж байдгийг харуулах явдал юм. Нийт 100 гаруй жүжигчний бүрэлдэхүүнтэй уг кинонд төрөөд хоёрхон хонож байгаа хоёр ихэр хүүхэд хүртэл тоглосон гэдгийг дуулгахад таатай байна.  
 
- Болзошгүй ослын үеийн зураг авалтууд нэлээдгүй хийгдсэн байх?
 
- Тийм ээ. Илүү хүнд нөхцөлүүдийг гаргахын тулд болзошгүй ослын үеийн зураг авалтууд нэлээд хийгдсэн. Тухайлбал, гал түймрийн үеийн зураг авалтад гэрэлтүүлэгч, зураглаач, дууны найруулагч, жүжигчинтэйгээ хамт улаан гал руу орж, зураг авсан. Түүнчлэн үерлэсэн их ус, Булган аймагт 40 хэмийн хүйтэнд зуд турханы үеийн зураг авалтууд гэхчлэн тоочоод байвал нэлээн хэд бий. Энэ бүхний цаана Онцгой байдлын албан хаагчдын амьдрал, ар гэр байдаг гэдгийг харуулахыг зорьсон байгаа.
 
Кино зохиолч М.Наранцогт: Богино хугацаанд аль болох их мэдээллийг цуглуулахыг хичээж ажилласан
 
- Кино зохиолчийн хувьд цөөхөн үгээр гол санааг нь ончлон хэлнэ үү?
 
- Энэхүү киногоор ард иргэдийг аливаад сонор сэрэмжтэй, болзошгүй ослын үед бие биедээ тустай, хүнлэг байх сэдлүүдийг нэлээд дэлгэрүүлэн гаргаж өгсөн. Ингэснээрээ гамшиг осолгүй айл өрх, иргэн, улс орон байх тэр л ойлголт, зөв мэдээллүүдийг хүргэхийг хичээсэн байгаа. Энэ бүхий л санаа киноноос маань харагдах байх аа гэж бодож байна.
 
- Кино зохиолыг бичихийн тулд багагүй судалгаа хийсэн гэж сонссон?
 
- Мэдээж маш сайн судлаж байж, Онцгой байдлынхны өдөр тутмын амьдралыг уран сайхны аргаар дүрслэн гаргах шаардлага үүссэн. Кино бүтэх явц нь өөрөө нь тодорхой цаг хугацаанд захирагддаг учраас богино хугацаанд аль болох их мэдээллийг цуглуулахыг хичээж ажилласан байгаа.
 
Т.Мөнх-Эрдэнэ: Онцгой байдлын Тамгын газрын даргын хүүхдийн дүрд тоглосон
 
- Реппер Gee олон ангит уран сайхны кинонд тоглосон гэхээр сонирхолтой санагдлаа?
 
- Онцгой байдлын Тамгын газрын даргын хүүхдийн дүрд тоглосон байгаа. Миний дүрийн онцлог нь үндсэрхэг үзэлтэй, реппер залуугийн дүрээ киноны гол дүр Гантигийн найз охиныг “чаргуулцалдах” байдлаар гардаг. Ерөнхийдөө бол аавынхаа ажлын онцлогийг мэддэг, аавынхаа зарим нэг зүйлд дуртай, зарим зүйлд нь дургүй, өөрийнхөөрөө дүрд тоглосон байгаа.
 
Кино зөвлөх, ОБЕГ-ын бэлтгэл хурандаа С.Цогтбаатар: Кино бүтэх бүхий л явц мэргэжлийн өндөр түвшинд өрнөсөн
 
- “Нарны жим” ОАУСК бүтэх явцад зөвлөхөөр ажилласан сэтгэгдлээсээ хуваалцана уу?
 
- Кино зураг авалт эхэлснээс хойших бүхий л хугацаанд миний бие Онцгой байдлын ерөнхий газрын бэлтгэл хурандаа н.Дамдины хамт зөвлөхөөр орж ажилласан. Зураг авалтуудад байнга хамт явж, Онцгой байдлын ажлын онцлогийг кино зураг авалтын явцад тохируулан уран сайхны аргаар илэрхийлэн гаргахад мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан гэсэн үг л дээ. Тэр дундаа шүлхий гарсан бүс нутаг, ой хээрийн гал түймэр, үер усны үед онцгой байдлын албан хаагчид хэрхэн ажилладаг явцыг найруулагчтай зөвлөн дэлгэцнээ буулгах ажил дээр голчлон ажиллалаа. Кино бүтэх явц мэргэжлийн өндөр түвшинд өрнөж, одоо ингээд нээлтийг нь хүлээгээд зогсож байх үнэхээр сайхан байна. Энэ кино бол онцгой байдлын албан хаагчдын жаргал, зовлон, ажил мэргэжлийн онцлог талуудыг нээн харуулсан анхны олон ангит уран бүтээл гэдгээрээ ихээхэн онцлогтой юм.
 
 
 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.