2014-06-20 04:15

“Жудаггүй” Ганбаа

  Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имидж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа жүжигчдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа. Сүүлийн үед  түүний хувийн амьдралын  талаар таагүй мэдээллүүд сонсогдох болсон.  Тодруулбал, Ганбаа эхнэрээсээ салж, хүүхдээ өнчрүүлэхээр шүүхэд хандаад байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй  эхнэр,  хүүхдүүдээсээ 2 өрөө байраа харамлан, ах дүү нарынхаа нэр дээр шилжүүж,  тэдэнд юу ч  үлдээхийг  хүсэхгүй байна гэдгээ  шүүх танхимд хэлсэн гэнэ шүү.

Хосуудад Хан-Уул дүүргийн шүүхээс эвлэрэлийн 3 сарын хугацаа өгсөн бөгөөд энэхүү хугацаа нь дуусч өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 16 цагаас хуралдах гэж байна. Ганбаагийн хувьд эхнэртэйгээ оюутан ахуй цагаасаа үерхэж хоёр хүүхдийн аав, ээж болсон юм. Хосуудын салсан шалтгаан нь Ганбаа эгчмэд бүсгүйтэй  амрагийн харьцаатай болсноос үүдсэн гэх яриа байдаг ч хэн нь ч энэ талаар ам нээж байгаагүй юм.  Хосуудыг салж байгаад, эхнэр хүүхдүүдээсээ  мөнгө харамлаж,  бусдын нэр дээр шилжүүлж байгааг  харсан хүмүүс Ганбаа жудаггүй зан гаргаж байна хэмээн ярьж байна.

Т.Энхрий

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу