2014-06-20 06:20

Монгол улс “Улаанбурхан” өвчний тархалтыг таслан зогсоож чадсан анхны улсуудын нэг боллоо

Монгол улс  1993 оноос хойш жилд 2 удаа дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулж байгаа. Энэ дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх товлолын вакцинаас ямар нэг шалтгаанаар  хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулдаг. Энэ аяныг жилд 2 удаа 5 дугаар сар болон 10 саруудад зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд 5 сард зохион байгуулагдах байсан дархлаажуулалтын 10 хоног 6 сард болж байна. Учир  нь энэ сарын 26, 27-нд “Улаанбурхангүй Монгол” Дархлаажуулалтын үндэсний зөвлөлгөөн зохион байгуулах гэж байгаатай уялдуулан хугацаанд нь түр өөрчлөлт оруулжээ. Энэ жил Монгол улс улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны 4 орны нэг болсон бөгөөд  дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөний  үеэр Монгол улс “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах батламж”-ийг  хүлээж авах ёслол болох юм байна.

Дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөнд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний асуудал хариуцсан захирал, Номхон далайн баруун эргийн бүсийн Дархлаажуулалтын багийн ахлагч болон бусад төлөөлөгчид ирж оролцох аж. Үндэсний зөвлөгөөнд  Ерөнхий сайд  Н.Алтанхуяг оролцож батламжийг хүлээн авах юм байна. Үүний зэрэгцээ зөвлөгөөнөөр  дархлаажуулалтын үр дүн, ололт амжилтаа хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний чиглэлийг гаргах  юм байна. Энэ зөвлөгөөнд ЭМЯ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сан дэмжлэг үзүүлж оролцож байгаа  бөгөөд  ЖАЙКА олон улсын байгууллага, аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагын 320 гаруй төлөөлөгчид оролцохоор болжээ.


www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу