2014-08-20 03:40

“Миний ах атаман” киноны албан ёсны трейлэр цацагдлаа

  Ирэх 9 дүгээр сарын 12-нд нээлтээ хийх гэж буй "Миний ах атаман" киноны албан ёсны трейлэр цацагдаж эхэлжээ. Тус киноны трейлэр нь цацагдаж эхэлсэн даруйдаа кино сонирхогчдын анхаарлыг нэлээд их татаад байгаа юм.

"Миний ах атаман" киног “Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран бүтээсэн бөгөөд энэхүү киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичжээ. Киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин гүйцэтгэх продюсероор С.Бат-Ирээдүй нар ажилласан байна.

Харин уг киноны гол дүрд жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тогложээ. Мөн Андра загварын агентлаг болон СУИС-ийн оюутнууд оролцон тоглосон аж.

Ингээд трейлэрийг хүлээн аван үзнэ үү.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу