2014-09-20 05:53

Таны сэтгэлийн орон зайнд “Хэн нэгэн” бий юу? /кино/

Таны сэтгэлийн нэгээхэн орон зайнд мартаж чадахгүй "Хэн нэгэн" байдаг болов уу? Та бидний хэн нэгэнд зүрх сэтгэлийн нууцхан хэсэгт хэзээний танил, дотно юм шиг тийм нэгэн хүн байдаг гэдгийг үгүйсгэх аргагүй.

Огт танихгүй хэрнээ таньдаг юм шиг хүлээдэг, бодолд таныг автуулдаг "Хэн нэгэн" бий юу? Энэхүү асуултыг тайлахыг оролдсон ч үл тайлагдав. Тиймээс та бүхэнд "Хэн нэгэн" богино хэмжээний киног үзэхийг санал болгож байна. Тус богино хэмжээний кинонд жүжигчин Т.Энэрэл, Б.Шинэбаяр нар тогложээ. Мөн найруулагчаар нь А.Отгонням, зургийн даргаар Г.Цэрэнчимэд, гэрэлтүүлэгчээр Б.Энхбаатар, дууны найруулагчаар Э.Ган-Зориг нар ажиллажээ.

Өөрт төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

Д.Ана

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу