2014-09-20 08:58

Ч. Галсан : Нууцыг тайлсан нь /Орчин цагийн үлгэр/

  Гурван оюутан байж гэнэ. Тэр гурав дээд сургуулиа төгсөхдөө насаар чацуу төдийгүй бас дипломдоо тавиулсан дүнгээр ч тун л тэнцүүхэн байж гэнэ дээ. Дүн гэдэг бол оюутан, сурагч хүний хувьд зүтгэл, чадлынх нь үнэлгээ болдог. Ингэхлээр мань гурав бүтээлээр ч тэнцүүхэн байсан байж таарах нь. Тэд хэдийгээр гурван өөр газар хуваарилагдан очсон боловч хүлээх хариуцлага, эдлэх эрх, авах цалин нь бас л ав адилхан таарах нь тэр. Нэгэнт ийм болохлоор тэдний багш нараас ч юм уу ангийнхнаас хэн нэгэн хүн энэ тухай мэдсэн бол "Нэгэнт л тэнцүүхэн гурав юм чинь тийнхүү таарахаас ч яахав" гэх байсан биз.

Арван жилийн дараа өнөө гурав дахин уулзжээ. Гэтэл энэ удаад тэднийг тэнцүүлж үзэхийн арга нэгэнт үгүй болсон байж гэнэ. Яагаад гэвэл, нэг нь дороо таван зуун ажилтантай, албаны тэрэгтэй байгууллагын дарга, нөгөө нь дороо тавин ажилтантай, дуудлагын тэрэгтэй хэлтсийн эрхлэгч болсон байхад гурав дахь нь дээрээ таван даргатай гүйцэтгэх ажилтан хэвээр үлджээ. Үүнд хэн хүн гайхах нь зүй ч гэсэн харин бүхнээс илүү гайхсан нь өнөө гурав өөрсдөө гэнэ.

"Үгүй, ингэхэд бид чинь яг тэнцүүхэн гурав бишсэн билүү?!" гэж хэн нэг нь дуу алдахад нөгөө хоёр нь "Харин тийм л дээ" гэцгээхээр барахгүй нэг нь "Дипломд тавиулсан дүн маань ч ив ижилхэн билээ" гэхэд нөгөө нь "Төгсөөд очсон ажил маань ч ав адилхан байсан юмсан" гэж толгой сэгсрэн гайхацгааж байж гэнэ.
Гэхдээ тэд хичнээн ч гайхаад тийнхүү тэнцүү байгаад тэнцүү биш болсныхоо нууцыг тайлж чадсангүй. Тэгээд ухаантайгаараа ихэд алдаршсан нэгэн хүн дээр очиж учрыг нь асуухаар шийдэж дээ. Ухаантан тэдний ярихыг дуустал чагнасны эцэст зуухны хоолой дор ивсэн тал тоосгыг суга татан авснаа "Энэ бол ер бусын тоосго билээ. Гэхдээ түүнийг нь танихад бас ч ухаан орно. За, май. Ухаанаа шалгуулцгаа даа" гээд мань гуравт өгч гэнэ.

Түүнийг эхлээд гүйцэтгэх ажилтан нэгэнтээ барилж үзсэнээ "Тэхий дундуураа тэгшхэн хагарсны нь л хэлэх гээгүй юм бол ердийн л нэгэн тоосго байна" гэхэд ухаантан уурлах аядаж гэнэ. Дараа нь хэлтсийн эрхлэгч түүнийг имэрч, чагнаж, үнэрлэж үзсэний эцэст "Ерийн тоосго ч биш юм аа" гэж итгэлгүйвтэр өгүүлсэн боловч чухам яахлаараа тийм гэдгий нь хэлж мэдсэнгүйд ухаантан бяцхан инээмсэглэх аядаж гэнэ.

Ингээд байгууллагын даргын ээлж болоход тэрээр тоосгыг хоёр гардан авч эхлээд нэгд нэгэнгүй сүрхий ажиж дараа нь имэрч, чагнаж, үнэрлэж, сүүлдээ бүр долоож үзсэний эцэст "Имрэхэд эрдэнэ шиг булбарай, чагнахад хөгжим шиг яруу, үнэрлэхэд цэцэг шиг анхилуун, амсахад чихэр шиг амттай ийм эдийг ердийн нэгэн тоосго гэвэл арай ч алдас байгаа, та минь. Тиймээ, үүний ер бишийг миний бие бүх л таван мэдрэхүйгээрээ баталж байна. Тэр ч байтугай өнгөндөө ердийн ч, чанартаа ер бусын ийм гайхамшигт эдийг бүтээж, гал голомтынхоо сууринд оролцуулах мэргэн ухаан төрсөн хүн бол агуу их ухаантан танаас өөр хэн ч биш гэдгийг өчүүхэн би лавтайяа мэдэж байна" гэхэд ухаантан гуяа алгадан тас тас хөхөрч байв гэнэ.

Тэгснээ гэнэт инээхээ больж, "Та нар миний түрүүн уурласны, инээмсэглэсний, бас сая хөхөрсний учрыг ойлгов уу?" гэж асуужээ. Гэтэл хэн нь ч ойлгоогүй байлаа. Тэгээд ухаантныг "Та нар надаас тэнцүүхэн байгаад тэнцүү биш болсныхоо нууцыг дуулах гэж ирсэн билээ" гэж сануулахад мань гурав учрыг сая л ойлгож гэнэ дээ.

www.URLAG.mn

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.
  • Дуучин Хүрэлээгийн Дуучин Хүрэлээгийн "Мөрөөдлийн зүг" тоглолтын тасалбар худалдаанд гарлааДуучин Хүрэлээгийн сурагч, сургууль , багшийн алдрыг магтан дуулсан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” 2 дахь бие даасан тоглолтонд нийт сурагч, багш, үе үеийн төгсөгчид та бүхнийг урьж байна.
  • Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий "Азтай учрал" тоглолтоо толилуулнаДуучин Баярхүүгийн Бат-Өлзий анхны бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний "Азтай учрал" тоглолт тавдугаар сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа болно. Уг тоглолтод МУГЗ Ш.Гүрбазар, МУСТА Э.Төрмандах, МУСТА М.Отгонгэрэл, МУСТА Энхбат, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА Б.Буянжаргал, Дуучин Ж.Сүрэнлхам нар оролцох юм. "Азтай учрал" тоглолтын үеэр мөнгөн аяга, мөнгөн домбын эзнээр 9 азтанг тодруулж, мялаах юм байна. Тоглолтын тасалбарыг 8080-4904, 9080-4904 утсаар захиалан хүргүүлээрэй.
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.