2014-10-15 04:26

Поп хатагтай “САРА” нэртэй хамтлаг байгуулжээ

  Олон жил Монголын рок, попын тайзнаа од болон гялалзаж яваа Зууны манлай эстрадын дуучин Батмөнхийн Сарантуяа саяхан Төв аймагт амьдардаг ах дүү, хамаатан садан дээрээ очиж өөрийн нэр дээр байдаг хэдэн малаа эргээд иржээ.

Хөдөө гарч, эрч хүч авсан поп хатаг­тай удахгүй “САРА” гэдэг нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулснаа зарлан тунхаглаж, бие даасан том хэмжээний тоглолт зохион байгуу­лахаар ажилдаа оржээ. Тэрбээр өөрийн гэх бүрэлдэ­хүүнгүй, тогтмол үйл ажиллагаа явуул­даггүй тарсан хамтлагийн хөг­­жимч­дийг эгнээндээ нэгтгэн зо­хион байгуулж, жинхэнэ утгаар нь амьд тоглолт гэж юу байдгийг хийж үзүүлнэ гэнэ.

Фонограм тавьж, ард түмнээ хуурдаг байсан хуучин цагийг халж, хөлсөө дуслуулан эрх чөлөөтэй дуулж, хөгжимдөхийн ид шидийг үзүү­лэхээр бэлтгэлдээ гарсан аж.

Эх сурвалж: Маш нууц сонин

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу