2014-10-28 08:45

“ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн киноны албан ёсны трейлер цацагдлаа

“ТВ Коктейль” хамтлагийн залуус “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болж буйгаа дуулгасан юм.

Уг киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж,  продюссероор С.Жавхлан,Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ. Ирэх арваннэгдүгээр сарын 06-нд кино театруудад нээлтээ хийх " ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киноны албан ёсны трейлер цацагдлаа.

Х.Даваа

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу