2014-11-01 05:21

11 сарын зурхай

Хонь

 Өнгөрсөн сар хайр дурлалын харилцаандаа нэлээд өөрийгөө зориулсан сар болсон байх. Ажил, хувийн амьдралынхаа тэнцвэрийг олох, бие биетэйгээ илүү нээлттэй харьцахаар хичээх гэх мэт багагүй зүтгэл гаргах хэрэгтэй болсон бололтой. Сарын эхний үед тэр байдал чинь од гаригсийн нөлөөгөөр үргэлжилнэ. Гэхдээ хувийн амьдрал чухал учраас үүнд ач холбогдол өгөх нь зөв. Хэн нэгэнтэй хамтран эзэмшдэг хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудал гарна. Гэр бүлийн хүн юмуу эсвэл гэрээ хэлэлцээртэй холбоотой байж магадгүй ба чиний талд ашигтайгаар шийдэгдэх болно. Ашиг орлогын хувьд гэвэл ургацын сар эхэлж байна. Өмнө нь эхлүүлсэн ажлынхаа үр шимийг хүртэх болно. Тушаал дэвшиж магадгүй. Мэдээж бүх хонь тушаал дэвшихгүй ч ажлын тал дээр асуудлууд эерэг тал уруу эргэх тохироо нь бүрдсэн байна. Сарын 3-наас 16 ний хооронд маш их ачаалалтай, завгүй хэрнээ сэтгэл догдлуулсан өдрүүд үргэлжилнэ. Хувиараа бизнес эрхлэх, дотроо бусдад уудлах зэрэг нь сайн үр дүн авчирна. Сарын 10-ний үеэр цалингаа нэмүүлэх талаар ярих ч юмуу карьертай холбоотой дэвшил авчрах ямар нэг зоригтой алхам хийгээрэй. Аливаа сайхан зүйл болохыг хүлээгээд суух амархан. Гэхдээ үйлдэл хийж эхлэх цаг аль хэдийнэ ирсэн байна. Өөртөө итгэ, тэнгэрийг хүрэх хязгаар гэж үзээд зүтгэ. 12-16 - ны хооронд хайр дурлалын харилцаанд чинь эмэгтэй хүний ур ухаан шаардагдах үйл явдал өрнөнө. 18-нд санхүү мөнгөтэй холбоотой чухал шийдвэр гаргах нь. Энэ үед ирээдүйгээ бодож шийдвэр гаргавал зөв байж чадна. Боломжтой бол аялалд явбал мартагдахааргүй үйл явдал болно. Болохгүй бол ойрын хугацаанд явахаар төлөвлөгөө гаргаарай.

Үхэр

Хайр дурлал, харилцаа холбооны сар ирж байна. Өнгөрсөн саруудад энэ тал дээр санаа зовоох зүйл их байсан бол энэ сараас эхлээд байдал дээрдэх болно. Хэн нэгэнтэй романтик харилцаа үүсгэнэ. Чи угаас хайр дурлалын харилцаа үүсгэхээрээ түүндээ өөрийгөө гүн гүнзгийгээр зориулж, нэг шийдэхээрээ эргэж харалгүй явж чаддаг шүү дээ. Сарын эхний хагаст найз залуу эсвэл нөхөртэйгөө харьцах харилцаа чинь сайжирч утга учиртай бас өгөөжтэй байна. Бүтэн сарны нөлөөгөөр чи гэрэлтэж, хөөрхөн аашаараа бусдыг татаж, аз жаргалтай байна. Сарын 20- 22-ний үеэр сэтгэл санааны байдал чинь дээд цэгтээ хүртэл тааламжтай байх болно. Нүүх юмуу, одооныхоо гэрийг засах гэх мэт гэр оронтой холбоотой өөрчлөлт гарах нь. Боломж л гарвал залуутайгаа хамт аялалд яваад байгаарай. Заавал хол газар байх шаардлагагүй ба өөр хот уруу өдрийн аялал ч байж болно. Хосынхоо үгийг анхааралтай сонсохыг хичээгээрэй, юу бодож, хүсэж явдгыг нь тодорхой асууж мэд. Ятгалагтай холбоотой ямар нэг зүйл болох бололтой. Чи өөрөө хүн ятгах хэрэгтэй болох эсвэл хэн нэгэн чамайг эрчимтэй ятгах болно. Аль нь ч бай тухайн үед зөв гэж бодсоноороо л хий. Хайр дурлалын харилцаанаас гадна анхаарал хандуулах ёстой өөр нэг зүйл нь өдөр тутмын ажлаа хэрхэн бүтээмж өндөртэй болгох юм. Хувийн зохион байгуулалтаа хэрхэн сайжруулах талаар санаачлагатай байж, гэр орондоо их цэвэрлэгээ хийн хэрэггүй зүйлсээ хаях эсвэл хүнд өгөх зэргээр ангижрах хэрэгтэй. Сарын 26нд тодорхойгүй байсан ямар нэг зүйлийн учиг нь тайлагдаж илэрхий болно. Сарын дундуур биеийн эрч хүч өндөр байгааг ашиглаж, удаашралтай байсан асуудлууддаа “хурд авахуулах” боломж байна. Мэдээж үр дүнд хүрэхийн тулд чамаас маш их зүтгэл шаардана.

Ихэр

11-р сар өмнөх сарын адил сайхнаар эхэлж байна. Бархасбадь гаригийн нөлөөгөөр чи өөдрөг, хүмүүстэй харилцахдаа амжилттай, өглөгч байх болно. Хайр дурлал, мөнгөний асуудал ч мөн нааштай хэвээр. Эхний 7 хоногоос өдөр тутмын амьдралын хэвшилдээ өөрчлөлт оруулмаар санагдаж магадгүй. Юу хийвэл үнэ цэнэтэй вэ? гэдэг талаар илүү их бодохоос гадна өдрийн ихэнхийг өнгөрүүлдэг орчноо сайжруулах тал дээр анхаарал тавьж өөртөө илүү тааламжтай болгоно. Энэ нь гэр эсвэл оффис чинь байж болно. Магадгүй ээлжийн ажилтай бол хуваариа өөрчилж өөртөө дарамт багатайгаар шийднэ. Найз залуу, нөхөртэйгээ бие биенээ хэрхэн илүү ихээр түшиж, дэмжих талаар мөн хамтран амьдрахад гардаг төлбөр тооцоогоо хэрхэн хуваах юмуу зохицуулах талаар ярилцвал, дэвшил гаргах боломж байна. Ямар нэг бизнес юмуу шинэ ажил энэ сард эхлүүлбэл таатай. Учир нь бүтээлч байдал, эрч хүч чинь нэмэгдэнэ. 11 сарын 9, 10 ний үед энергийн өндөр түвшинд байх тул удаан хугацаанд шийдэж чадахгүй байсан зүйлээс дуусгах, илэрхийлж чадахгүй дотроо хурааж байсан зүйлсээ дэлгэх, эхлүүлж зориглохгүй байсан зүйлээ эхлэх гэх мэт асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой. Ихэнх ихрүүд сайн зохиолч, бичигчид байдаг. Хэрвээ чи тийм төрлийн ажил эрхэлдэг бол онгод чинь жирийн үеэс илүү мэдрэгдэнэ. 11 сарын 3 - нд аливаа асуудлыг өөрт ашигтайгаар шийдэх эрч хүчтэй байна. 11 сарын 6 - нд бүтэн сарны нөлөөгөөр өөрийгөө илүү сонсож ганцаараа бодох юмуу, гадаад орчноос тусгаарлан бясалгал, йог хийвэл завгүй амьдралын хэмнэлээсээ түр ч болов ангижирч, тайвшралыг олно. Харин 12-оос 18 ний хооронд хайр дурлалтай холбоотой сайхан мэдээ сонсох юмуу ямар нэг том сайн зүйл болно хэмээн зурхайн зурлагад буужээ.

Мэлхий

Энэ сар аз жаргалтай, сэтгэл дүүрэн өнгөрөх нь ээ, Мэлхийнүүд ээ. Өөрийн хоббиндоо илүү анхаарч, өөрийгөө шинээр нээж илрүүлэхийг энэ сарынхаа зорилт болгоорой. Шинэ бизнес эхэлвэл амжилттай байх нь гарцаагүй. Толгойгоор чинь дүүрэн шинэ санаа байна. Чөлөөт цагаа өөрөөр өнгөрүүлэх арга замыг эрэлхийл. Сарын 22-нд шинэ сарны нөлөөгөөр сэтгэл хөдлөл, эрч хүч ихтэй болно. Болзоонд явах, тэжээвэр амьтнаа арчлах, шинэ хоол хийж турших, гадуур сонирхолтой хоол идэх гэх мэтээр цагийг зугаатай өнгөрүүлэх бололтой. Сарын 5-7 ний хооронд өмнөх харилцааны шархаа эдгээх, эсвэл шинэ хүнтэй танилцана. Удаан хамт байгаа хосууд харилцааны дараагийн үе шатанд шилжих эсвэл бие биенээ илүү сайн ойлгох үйл явдал болно. 11 сарын 9- нд урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Гэхдээ санаа зоволтгүй, чи зохицуулж чадна. Үүнээс хойш 2-3 хоногийн дотор бүх байдал дээрдэж, чамайг баярлуулна. Мэдээж гайхах хэрэггүй, чи энэ бүхнийг хүртэх эрхтэй. 12 -нд шинэ төсөл, шинэ бүхнийг эхлэхэд таатай. Анхаарах зүйл нь хэт өөртөө итгэлтэй байдал гаргахгүй байхыг хичээгээрэй. Аливаа зүйл хэтрэхээрээ сөрөг үр дагавартай байдаг шүү дээ. Ханьтайгаа эсвэл найз залуутайгаа амьдрах орчныхоо талаар зөвшилцөх шаардлага гарч магадгүй. Хүүхдүүддээ илүү их цаг зарцуулах шаардлага гарна. Энэ сар гадаад болон дотоод цэвэрлэгээний ажилд өөрийгөө дайчлах хэрэгтэй. Энергиэ цэвэршүүлэх арга хэмжээнүүд ав. Хар муу энергитэй хүмүүсээс зайгаа авч, гэрт удаан хадгалж, тоосонд дарагдсан зүйлсээс сал. 18-н бол энэ сарын хамгийн сайн өдөр байх ба хүссэн бүхэн чинь бүтнэ. Сарын сүүлээр бүх зүйл байр байрандаа очиж эмх цэгцэнд орно. Сарын сүүлийн 10 хоногийн эхээр зөв хооллож байгаа эсэхээ, эрүүл мэнддээ хангалттай анхаарал тавьж байгаа эсэх талаараа бодож ямар нэг арга хэмжээ аваарай. Хувийн бизнес эрхлэгчид сарын сүүлээр ашигтай байна.

Арслан

Сарын эхний өдөр таны хувьд маш чухал өдөр байна. Хэн нэгэн өгөөмөр хүн таны амьдралд тус болж магадгүй. Эсвэл та хэн нэгэнд том тус хүргэж түүнийхээ үр шимийг хүртэнэ. Гэртээ зохион байгуулалтын ямар нэг ажил хийх бололтой. Энэ ажил нь чамд маш зугаатай байх болно. Огтхон ч хүчлэх шаардлагагүйгээр дуртай хийх нь чамд таатай байна. Сарын эхний 7 хоногт жирийн үеэс 10 дахин их байгаа эрч хүчээ ашиглаад эргэн тойрондоо анзаарагдсан сайжруулах шаардлагатай бүхнийг барьж ав. Надад итгээрэй, эхний 7 хоногийн сүүл, 2 дахь долоо хоногийн эхээр өмнө нь огт мэдэрч байгаагүй маш их эрч хүч чамд мэдрэгдэх болно. Од гаригсын нөлөөгөөр ядартлаа ажиллах хэрэгтэй болох ч гэсэн нэг зүйлийг хийгээд эхэлчихвэл дуустал нь санаа чинь амрахгүй. Эерэг сэтгэл хөдлөл ихтэй өдрүүд үргэлжилснээр дур булаам байдал чинь нэмэгдэнэ. Өнгөрсөн хугацаан дахь өөртөө дүгнэлт хийж бодож үзээрэй. Цаашдаа илүү их амжилтанд хүрэхэд чинь тус болно. Сарын сүүлээр өмнө нь эхлүүлсэн, хүчээ тавин ажиллаж байсан зүйлийнхээ үр дүнг харах болно. Энэ бүхний эцэст карьер чинь дээшлэх болно. Өөрийнхөө бодсон санасан бүхнийг бусдад илэрхийлэхдээ бүү санаа зов. 9 болон 10-р сард эхлүүлээд дуусгаж чадаагүй, эсвэл бодож төлөвлөсөн хэрнээ хэрэгжүүлээгүй ажлууд байвал энэ сард хийж дуусгах нь үр дүнтэй. 10-р сар ерөнхийдөө чамд ээлтэй сар байсан ч 11-р сар түүнээс ч илүү байх болно.

Охин

Өнгөрсөн сар санхүүгийн хувьд нэлээн асуудалтай байсан. Олон тоон дунд эргэлдэж, зардлаа хянаж, хэрхэн хэмнэх талаар бодож нэлээн цаг зарцуулсан байх. Гэвч энэ сар тэр бүх асуудлуудыг бага багаар шийдвэрлэж эхэлнэ. Зарим чинь аль хэдийн мөнгөтэй залгасан байгаа. Эцэг эх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа нэмж, тэдэнтэйгээ илүү дотно харьцахыг хичээгээрэй. Амьдралд тохиолдож байсан бяцхан саад бэрхшээлүүд үгүй болж, бүх зүйл хялбархан шийдэгдэж эхлэхийг хараарай. Мөнгө санхүү, хайр дурлалын салбарт нээлттэй харилцаа шаардагдаж, эелдэг, нягт харилцаа үүсгэх тусам амжилт дагуулна. Дотно хүнтэйгээ сэтгэлээ уудлан ярилц, шинэ мэдлэгээ хуваалц, хэрэгтэй үед нь дэргэд нь байж дэмжихэд бэлэн бай. Үр хүүхэддээ юмуу өөртөө шинэ зорилго тавьж түүн рүү хүрэх алхмаа тодорхойлоход тохиромжтой. Удаан хугацаанд бодож боловсруулсан, хийхээр төлөвлөсөн боловч зав гардаггүй байсан нэгэн зүйлийг хийж эхлүүлэх боломж нөхцөл энэ сард бүрдэж байна. Мөн үүний хажуугаар 12-ний үеэр болгоомжтой байгаарай. Учир нь анхаарал төвлөрөл чинь муу байна. Шагайгаа эвгүй гишгэх, хаалганы хажууг санаандгүй очиж мөргөх зэрэг жижиг ослууд гарах магадлал өндөр. 18-ний үед харин хувийн зохион байгуулалт чинь сайн байх тул олон хүний өмнө үг хэлэх, танилцуулга уулзалт хийхэд тохиромжтой. Сарын сүүлийн 10 хоногийн эхлэл болон дундуур юу хийхийг хүсдэг, юу хийх дургүйгээ няхуур бодох хэрэгтэй. Мөн хүмүүс чиний бодлыг уншиж чадахгүй учраас хүмүүст өөрийгөө ойлгуулах алхам хийхдээ эргэлзэх хэрэггүй. Хайр дурлалын амьдрал сайжирна. Ганц бие Охиныхны хувьд ойр байдаг эсрэг хүйстэн чинь чам руу зоригтой “давшилт” хийснээр романтик харилцааны эхлэл тавигдаж мэднэ. Удаан хамт байгаа хосууд эргэн тойрондоо шинэлэг зүйл нэм. Жишээ нь: шинэ тавилга худалдаж авах, аялалд явах гэх мэт. Энэ нь сэтгэл санааг чинь өргөх болно.

Жинлүүр

Амьдралын олон салбарт асуудлууд шийдэгдэж, өөр өөрийн байрандаа орж өөрчлөгдөнө. Найз нөхөд, дотно хүмүүстэйгээ ойр ойрхон уулз, удаан холбоо бариагүй хүмүүстэйгээ холбогд. Сүүлийн хэдэн жил хоорондын тэнцэрвэрийг нь олох гэж ядаж байсан гэр бүл, ажил хэргийн харьцаа одоо л нэг зөв гольдрилдоо орж сэтгэлийг чинь амраах бололтой. Санхүүгийн байдал ч дээрдэнэ. Шинэ ажил, тушаал дэвших гэх мэт боломжууд шүүрээд авахад маш ойрхон байна. Өөрийн зүгээс багахан хичээл зүтгэл гаргахад гарт чинь амархан ороод ирнэ. Энэ сард амьдралд чинь чухал нөлөө үзүүлэх хэд хэлэн шинэ хүмүүстэй танилцах ба чиний зүгээс харилцааны өндөр чадвар шаардана. Ойрын зайнд аялал юмуу томилолтоор явна. Сарын сүүлээр мөнгөтэй холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй болох ба ойрын хүнтэйгээ зөвлөлдөж байж шийдвэр гаргаарай. Санхүүгийн баталгаатай байдлаа хангахын тулд авах арга хэмжээ чинь түншээ ашиглаж байгаа мэт мэдрэмжийг чамд төрүүлж магадгүй боловч үүнд хэт бүү санаа зов. 10-ний үед анхаарал төвлөрөл чинь дээд түвшинд байгаа тул бодож байгаа бүхнээ хэрэгжүүлэх алхам хийвэл амжилттай байна. Сарын дундуур дотоод энергийн түвшин нэмэгдэж, сэтгэл санаа тайван, жаргалтай байх нь. Сүүлийн үед санааг чинь зовоож байсан, нууцлаг асуудлуудын учир олдож сэтгэл санааны эрх чөлөөг мэдэрнэ. 18-ний үед цалин нэмэгдэх юмуу, шинэ гэрээ хийх байдлаар санхүүд эерэг өөрчлөлт гарах ч сарын сүүлээр маш завгүй байх болох нь.

Хилэнц

Дотоод мэдрэмжиндээ итгэх сар. Өдий хүртэл амьдарч ирсэн амьдралаараа цаашдаа ч гэсэн амьдарсаар байна гэвэл чи жаргалтай байх уу, зарим нэг өөрчлөлт хийх хэрэгтэй байна уу гэх мэт амьдралын тулгуур болсон асуудлуудын талаар нухацтай бодож зоригтой шийдэх цаг нь ирлээ. Бодож эргэлзээд шийдэж чадахгүй байгаа асуудал байвал эерэг талаас нь харахыг хичээгээрэй. Сарын эхний 7 хоногт ярих болон хүмүүстэй харилцах чадвар чинь онцгой өндөр байх тул юуг ч сэтгэл зүрхнээсээ, тодорхой илэрхийлэх чадвартай байна. Иймд танилцуулга хийх, уулзалт зохион байгуулах хэрэгтэй бол өөртөө бүү эргэлз. Энэ сард болзоо, уулзалтууд олон байх ба үүний үр дүнд хүмүүс чамайг илүү ойлгож, хүлээн зөвшөөрөх болно. Сарын 9, 10-ны үед хүмүүстэй харилцахдаа өөрийн үзэл бодлоо хамгаалж, төрсөн сэтгэгдлээ чөлөөтэйгөөр илэрхийл. Ингэлээ гээд муу зүйл болохгүй. Ер нь чи өөрийн үзэл бодлоо яриад байдаггүй, нээлттэй хүн биш шүү дээ. Харин энэ сарын дундуур хүмүүстэй санал бодлоо хуваалцмаар санагдаж магадгүй. Учир нь хайр дурлал, ажлын талбарт хүрсэн амжилтууд чинь бусдад гайхуулмаар сайн байх болно. Ердийнхөөс хавьгүй илүү идэвхи санаачлагатай байж, хийх ажлуудаа эхнээс нь шүүрч аваад дуусгах, хэнтэй ч хамаагүй үзэл бодлоо нээлттэй хуваалцах гэх мэт танил биш үйлдлүүд хийх хангалттай чадвар чамд байна. Дур сонирхолтой зүйлээ бүх хүчээ дайчлан хийгээрэй. Хэлсэндээ хүрч чадвал гайхалтай сайхан сар байх болно.

Нум

Өнгөрсөн сар чиний хувьд нийгмийн идэвхи өндөртэй сар байсан байх. Цоо шинэ найз нөхөдтэй болох, бүлэг хүмүүстэй уулзах эсвэл интернет сүлжээг нэлээн идэвхитэй ашигласан үе байлаа. Тухайн үед эхлүүлсэн ажил, харилцаа холбоог төгс болгоход энэ сарын эхэн үе тохиромжтой. Сарын эхэн үеийн завгүй өдрүүд 2 дахь долоо хоногоос эхлэн намжина. Энэ үед ганцаараа бодох, мөрөөдөх, төлөвлөх цаг гаргаарай. Нэлээд бүтээлч сар болж өнгөрөх төлөвтэй байна. Ялангуяа уран бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Ангараг гаригийн нөлөөгөөр орлого өсөх ч хэр их гэдэг нь өөрийн чинь хүчин чармайлтаас шалтгаална. Бодож сэтгэсэн зүйлээ ажил хэрэг болгоход анхаар. 11-р сард эхлүүлсэн аливаа ажил цаашид урт удаан буюу дор хаяж 2 жил үргэлжлэхээр байна. Өөрөөр хэлбэл ул суурь сайтай ажлын үрийг тарихад тохиромжтой үе юм. Маш олон шинэ санаа төрж, аль нь дээр вэ хэмээн төөрөлдөх нь. Иймд үнэхээр дур сонирхолтой зүйлдээ л анхаарал хандуулахыг од эрхэс зөвлөж байна. Дээр дурьдсанчлан энэ сар ирэх 2 жилийн өнгийг тодорхойлох тул өргөн хүрээнд сэтгэж, ихийг авах уу эсвэл жижигхэн өрөөндөө сэтгэж, тэр хэмжээний ургац авах уу гэдгээ чи өөрөө шийдэх юм. 11 сарын 3- н бол мөнгө, санхүү, өөртөө итгэх итгэлтэй холбоотой чухал шийдвэр гаргах өдөр. Энэ үед зөвхөн өөртөө итгэ. Цаашдаа хэрхэн амьдрах талаар хэнээс ч бүү асуу. Зөвхөн өөрийн дотоод сэтгэлээ сонсоорой. Өөрийн үнэ цэнийг тодорхойлохыг хичээгээрэй. Сарын 12- нд хайр дурлалын асуудал дээр газарт бууж, илүү бодитоор сэтгэх цаг чинь болсныг харуулна. 18 - нд сайн өөрчлөлт болно гэж зурхайн зурлагад буусан ч боломж гарсан даруйд өөрийн зүгээс хүчин зүтгэл гаргаарай. Үгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Сарын 26 - н хайр дурлалд ээлтэй.

Матар

Хурд нэмэгдэж, өөрчлөлтөөр дүүрсэн сар. Шагнал урамшуулал, цалин нэмэгдэх гэх мэт мөнгө санхүүтэй холбоотой таатай мэдээ сарын эхээр хүлээж авна. Хайр дурлалын харилцаа гүн гүнзгий, дотно байна. Сүүлийн хэдэн сар шаргуу ажилласны чинь үр дүн гарч, ямар нэг сайхан зүйл болох төлөвтэй. Магадгүй ирэх сард ч байж болох юм. Ямар ч гэсэн хийж буй зүйлийн чинь үр дүн ойрын үед гарна гэдэгт итгээрэй. Найзууддаа илүү цаг зарцуулах хэрэгтэй байгаа учраас тэдэнтэй ойр ойрхон уулз. Ганцаараа дэндүү удаан байлаа шүү дээ. 10 сард нэлээн ядарч, хүмүүстэй уулзмааргүй, гэртээ бүгмээр өдрүүд олон байсан байж болох ч одоо тэр бүхнийг өөрчил. Ирээдүйн зорилгоо тодорхойлоход тохиромжтой үе. Уран сэтгэмж, урлагийн мэдрэмж чинь сайжирч, бүтээл туурвих хүсэл төрнө. 9-ний үед хүнтэй үл ойлголцох асуудал гарч болзошгүй ч хэт хүндээр тусгаж авах хэрэггүй. Иймэрхүү зүйл амьдралд зөндөө л тохиолддог гэдгийг санаарай. Сарын сүүлийн 10 хоногт идэвхи санаачлагатай байгаагаа ашиглаад сүүлийн үед хийхгүй хойш сууж байсан ажлуудаа хий. Сүүлийн үед ийм эрч хүчтэй байх үе ховорхон байсан шүү дээ. Сарын сүүлээр урьд нь үл ойлголцсон хүнтэйгээ учраа олж ойлголцох болно. Мөн хайр дурлалд эсвэл гэр бүлийн гишүүдтэй холбоотой урьдчилан таамаглаагүй таатай зүйл болж магадгүй. Сарын дундуур хайр дурлалын харилцаандаа ахиц гаргахаар зоригловол маш сайн. Бясалгал хийх, ном унших гэх мэтээр ганцаараа байх цагийг өдөрт бага хэмжээгээр ч болов гаргаж, дотоод сэтгэлийн тайван байдлаа хадгалаарай.

Хумх

Карьертаа анхаарах сар. Ирж магадгүй боломж бүхэнд өөрийгөө бэлтгэж, мэргэжлийн чиглэлээр ном унш, интернетээр мэдээлэл цуглуул, судал. Боломж хэзээ ч хаалгыг чинь тогшиж магадгүй учраас өөрөө бэлэн бай. Одоо хийж байгаа ажлаа дур сонирхолтойгоо хэрхэн уялдуулах, ажлын үр бүтээмжээ хэрхэн сайжруулах вэ гэх мэт асуултууд толгойд чинь эргэлдэнэ. Харин сайхан мэдээ дуулгахад тушаал дэвших нөхцөл төгс бүрдсэн саряг одоо ирж байна. Үл хөдлөх хөрөнгөө зарах юмуу өөр тийшээ нүүж магадгүй. Ээж юмуу ээжийн чинь талын хүнтэй хамааралтайгаар энэ өөрчлөлт хийгдэх бололтой. Ярилцлаганд орвол амжилттай болно, өөртөө итгэ. Өдийг хүртэл хойшлуулах шалтаг хайсаар байсан ажлуудаа дуусгах боломж байна. Сарын 11-нд бүтээлч сэтгэлгээ чинь нэмэгдэж, хүсэл мөрөөдлөө илүү их бодох болсноор ойрын ирээдүйн зорилгоо бодитоор төлөвлөж чадна. Үүний тулд одоогоос яг нэг жилийн өмнө юу хүсэж мөрөөддөг байсан талаараа бодож, одооныхтойгоо харьцуулвал сайн. Сарын 21-нд карьер болон найз нөхөддөө илүү анхаарал хандуулаарай. Сүүлийн хэдэн сар завгүй ажилласаар найзуудтайгаа уулзах зав бага гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөртөө амрах боломж олго. Хамтрагчтайгаа нээлттэй ярилцаж, сэтгэлээ хуваалцах боломж гарснаар та хоёрын хувьд хэн хэнд нь сэтгэл ханамжтай шийдэлд хүрнэ. Сарын сүүлээр оюуны чадамжаа бусдад харуулах боломж гарах тул бэлтгэлтэй байгаарай.

Загас

Удаан хугацаанд бодож ирсэн, хийх дуртай зүйлээ хийж эхлэх бүтээлч сар ирж байна. Эсвэл өмнө нь эхлүүлсэн ажлаа өргөжүүлэн тэлэх боломж гарч ирнэ. Үзэл бодлоороо нэгддэг групп хүмүүс, байгууллагатай ойр ойр харьцах нь мөрөөдлөө биелүүлэхэд чинь дөхөмтэй байна. Энэ нь магадгүй цахим хэлбэрийн нэгдлүүд ч байж болно. Өөрөөр хэлбэл авьяас чадвартаа илүү анхаарах сар гэсэн үг. Өөрийгөө илэрхийл. Урагш ахихын тулд ямар нэг зүйл өөрчлөх хэрэгтэй бол өөрчил, шинэ зүйл эхлэх хэрэгтэй бол эхэл. Өнгөрсөн сард босч ирсэн мөнгө санхүү, татвар, банк, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг хэрхэх тухай тайван, нухацтай бодвол шийдэл олдоно. Ингэснээр шинээр эхлэх төсөл, бодсон ажилдаа бүрэн төвлөрөх боломжтой болох юм. Хүмүүстэй харилцах харилцаа сайжирч, урд өмнө байгаагүйгээр амжилт авчирна. 9, 11 ний үед нэгэн томоохон өөрчлөлт болох болно. Сэтгэл хөдлөл чинь өндөр байгааг бодвол сайн өөрчлөлт бололтой. Энэ сараас эхлээд оныг дуустал өмнө нь удааширч байсан бүх зүйл хурдаа авах шиг санагдана. Хуучин “би”-гээс салж шинээр, өөрөөр амьдрах эхлэхийг тавих боломжит үе ирлээ. Одоо зөвхөн өөрийнхөө хийхийг хүсдэг зүйлээ хийж амьдар. 11-р сарын 6-нд төрсөн эгч, ах, дүүгээс сайн мэдээ ирнэ. Бичиг цаастай холбоотой ажлаа багасга. Мөн энэ үеэр аялалд явж магадгүй. Дэлхийн аль буланд амьдарч байгаагаас шалтгаалаад сарын дундуур шинэ сарны нөлөөгөөр та нарын зарим нь карьер, зарим нь оюун санаа, ухамсраа тэлэх талаар илүү бодох болно. Энэ үед өөрийгөө төвлөрүүлж чадвал тухайн салбарт амжилт гаргаж чадах хамгийн үр дүнтэй сар нь энэ 11-р сар байх юм. Албан газарт ажилладаг Загаснууд ажлын хэмнэл, дадлаа өөрчлөх хэрэгцээг мэдэрч, энэ бүхнийг хэрхэн өөрчлөх төлөвлөгөө гаргасаар нэлээн завгүй байх бололтой. Бүлэг хүмүүсийн өмнө үг хэлэх, эсвэл хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй бол 11-р сарын 1-ний өдөр хэлсэн үг чинь даацтай байх болно. 17 -ны өдөр карьерт чинь ээлтэй байх бөгөөд хийсэн ажлынхаа үр дүнг үзнэ. Энэ бүх өөрчлөлт, завгүй өдрүүд чамайг бага зэрэг ядраах байх. Гэхдээ энэ бүхний эцэст чи өөдөө тэмүүлэхээр өөрийгөө дайчлан зүтгэсэн гэдгээ мэдэж байгаа болохоор сэтгэл дүүрэн байна. Сарын 21-23 -нд эрч хүчтэй, үр бүтээлтэй өдрүүд өнгөрнө. Харин 25 - нд аливаа шинэ бүхэнд таатай байна. Эцэст нь Загаснууддаа хэлэхэд энэ сар маш гайхалтай сар болж өнгөрөх нь ээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж