2014-11-10 05:08

Адал явдалт, инээдмийн киноны хоёр дахь трейлер цацагдлаа

 “ТВ Коктейль” хамтлагийн цоглог, эрч хүчтэй залуус дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Кино театруудын дэлгэцнээ гараад удаагүй байгаа “Омарын эрэлд” адал явдалт, инээдмийн уран сайхны киноны хоёр дахь албан ёсны киноны трейлер цацагдлаа.

Энэхүү киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. Продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа  нар оролцон тоглосон.

Дашрамд дуулгахад, жүжигчин Р.Адъяа, Цоомоо, Өскө, Д.Энхбаяр нар киноныхоо нээлтийн үеэрээ СТА цол тэмдгээр шагнуулсан юм. 

Д.Ана

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу