2014-11-18 03:20

Б.Ганзориг : Зөрөг бүсгүйд

Сэтгэл минь нэг л гунигтай…
Салхинд зогсонгоо тамхи татлаа …
Надаас хулгайлсан сэтгэлээ тэр бүсгүй өгөхгүй гэж хэлээд
Нимгэн цувны хормой дэрвүүлэн одоход  

Цээжинд хоосон зай оршиж
Тэнд зүрх даанч алга бүдэг гэгээтэй
Цэгэн мөр үлдэж цааш явсаар
Тэвчишгүй гуниг үргэлжилнэ

Их удаан явсаар зэлүүд цөлд чи
Миний сэтгэлийг булшилж мартаад
Өөртэйгээ ижил хүнийг хайж
Өвөрт нь дасаад уйдахынн цагт

Цөлд булшилсан миний сэтгэлийг
Эргэж олохыг хүссээр буцхад чинь
Өнгөрсөн хугацаанд чамайг мартаад
Өөр ертөнцийн хүн байхыг би хүснэ

Түрүүн асаасан тамхи дуусаж байна
Тэгээд ч салхинд зогсохоор хүйтэн юм
Буцаад орлоо гунигт сэтгэлийг минь
Бурханаас асуугаад ирсэн ч тэр цагт би байхгүй байна.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу