2014-11-18 05:25

МУГЖ С.Эрдэнэцэцэг залуухан хархүүг ээлжит амрагаа болгосон уу

  С.Эрдэнэцэцэг 17 насаар дүү залуутай болздог болжээ. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг нэлээд удаан ганц бие явсан билээ. Тэгвэл сүүллийн үед түүнийг мэргэжил нэгт залуухан амрагтай болсон талаар чуулгынхан жиг жуг хийлцэнэ. Учир нь тэрбээр сүүлийн үед хамт ажилладаг залуу дуучин Э.Чинчулуунтай амрагийн харилцаа тогтоогоод бараг жил орчим болж байгаа гэнэ.
 
 Тэр залуу хархүү нь дуучин  Э.Чинчулуун юм. Тэрбээр өмнө үерхдэг байсан нугараач бүсгүйгээсээ ч салаад удаж байгаа бөгөөд найз бүсгүй нь энэ хоёрын харилцааг мэдээд зайгаа тавьсан гэдэг нь үнэний ортой ажээ.

 С.Эрдэнэцэцэг, Э.Чинчулуун нар нь хоорондоо  17 насны зөрүүтэй. Гэхдээ хайр сэтгэлд нас харгалздаггүй хойно доо. Үүнээс гадна гавъяат маань залуучуудаас дутахааргүй биеэ сайхан авч явдаг нь түүнийг залуухан амрагтай болоход нөлөөлсөн болов уу.

Гавьяатын сонголт Э.Чинчулуун нь энэ жил ҮДБЭЧ-ын шинэ уран бүтээл ыолох“Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүр Дархан Барайширд тоглох хүндтэй үүрэг аваад байгаа авъяаслаг дуучин юм. Тэдний харилцааг ч гэр бүлийнхэн нь гадарладаг болсон бөгөөд  Э.Чинчулууны дүү нь шинэхэн хосуудтай дуртай нь аргагүй зургаа татуулсан байх юм.  

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу