2014-11-26 03:37

“Зүрх зогсохгүй” адал явдалт киноны трэйлер болон дуу

  Кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ бүтээл мэндлэхэд бэлэн болжээ. “Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт киноны нээлт ирэх 12-р сарын 2-нд  “Тэнгис”, “Өргөө” кино театруудад болох гэж байна.

Кино зохиолыг жил гарэйн хугацаанд хийсэн бөгөөд найруулагчаар нь “Скин” интертайментийн найруулагч А.Анар ажиллаж,  гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны эрэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Бат-Оргил, “Outlaw” хамтлагийн гишүүн Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.

Та бүхэндээ тус киноны дуу болон трэйлерийг хүргэж байна.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу