2014-11-28 04:16

А.Байгалмаа : Хайрын буруу биш

Дурлалаар жигүүрлэхийн тулд хайраас би цөхрөхгүй
Дуу шиг гэгэлгэн байхын тулд халирч бас гоморхохгүй
Ингэхгүйн төлөө хөр цасны яргуй шиг дэлгэрч
Ингэхгүйн төлөө эрчүүд бүрээс хайр нэхэхгүй

Өргөстөй цэцэг  зүрхэндээ ургуулж
Өвдөж шаналсан нь хайрын буруу биш
Бүсээ тайлж үсээ задалсны төлөөс гэж үгүй
Бүтэлгүй хайранд гоморхоогүй сэтгэл гэж үгүй

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу