2014-12-09 05:20

“Танхай тээгч” инээдмийн уран сайхан киноны албан ёсны, анхны треллэр

 “Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон  “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино албан ёсны треллэрээ цацлаа.  Энэхүү киноны гол дүрд МУГЖ И.Одончимэг, МУСТА Ц.Батхуяг, Т.Бархүү, О.Долгор нар тоглосон аж.

Кинонд нэгэн залуухан гэр бүл хүүхэдтэй болж чадахгүй болохоороо тээгч эх авахаар шийдэж, байр, машинаа зарж байгаа тухай өгүүлдэг. Эцсийн эцэст амьдралд эд хөрөнгө, баялаг чухал биш үр хүүхэд хэрэгтэй гэдэг санааг гаргахыг зорьсон юм байна. “Танхай тээгч” кино тун удахгүй нээлтээ хийж, үзэгчдэд хүрэх ажээ.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу