2014-12-11 06:39

Эгэл амьдралын төгсгөлд

Эртнээс мөрөөддөг байсан бүхнээрээ ганцхан чамайг л сольё
Эгэлгүй их нам гүм минь
Эмзэглэл гомдол бүхнээ улан дороо гишигчээд
Эгээ л надад зохихгүй тэр бардам занг өөртөө шингээе

Нам тайван уушын газар өөртэйгээ хундага тулгаж
Нанчид сэтгэлд асгарч эхэлмэгц зоригоон хурцалж
Үүрд үүрд сэтгэлд минь хадаатай байсан
Үхлийн айдас чамд би өөрийгөө өгье

Нил цэцэг зулсан зүүдэнд хааяа үзэгдэх
Нэрийг нь үл мэдэх тэр ертөнцийн хайр
Судсанд минь буй шаналалыг хайр болгон урсгахад
Шунан хорогдох зүйлгүйгээр эгэл амьдралаа эцэслье .....

Нам тайван тэр газрын хажуугаар гарах нэг л жихүүн гэж хэн нэгэн хэлсэн
Надад хорогдохгүй зүйлгүй болхоор энд ирхэд надад нэг л халуун
Ёрдойсон шон энд байсаныг илтгэх хэдхэн хөшөө
Ёрлосон юм шиr ........................... тэгээд хоосон зай

Эндхийн салхи гунигтай ,
Эсэргэн бодол тархинд чихээтэй гэсэн ч таатай
Атаархал хийгээд шунал үзэн ядалт
Айдас тэгээд ертөнцөд буй бүхэн энд байхгүй

Эртнээс мөрөөддөг мөрөөдөл
Энэ амьдралд байгаа бүхнээрээ
Эгэлгүй энэ амгаланг чинь солимоор
Нам гүм ..........................

Уруулын хэлбэрээ энэ хөшөөн дээр би үлдээнэ ээ
Уйлаан нулимсны амт ямар байдгыг тэр мэдрэг

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу