2014-12-15 06:12

Р.Улам-Оргих : Цасан ширхэг будрахдаа

Уйтгарт дарагдаад унтаж орхисон
Урд уулын манант зүүдэнд
Унгирал дотроо хөглөрөн сэрчигнэх
Улиасны шарангуй навчсын
Амь биеийг хучин дулаацуулаарай.
Цасан ширхэг будрахдаа
Өвөөгийн минь түлээндээ явдаг
Үхэр тэрэгний бүдэгхэн жимийг,
Өөр ертөнцөд хүрч болох,
Амьдрах-уйн тэр л бяцхан зөргийг
Ариун биеэрээ битгий нууцлаарай.
Цасан ширхэг будрахдаа
Өвс зуугаад нисэн одсон
Тэр нэгэн шувуухайны
Өмнөөс үлээх хүйтэн жаврыг
Зөөллөн, зөөллөж газардаарай

***
Намайг эзэмдсэн сөөнгө хоолойны дэргэд
Найрал хөгжим бол юу ч биш.
Уйтгар хийгээд харанхуйн тухай үзлийг минь
Уландаа гишгэлсэн эмэгтэйгээс бусад нь
Үзэсгэлэн худалдаан дээр хямдруулан дэлгэсэн
Үнэтэй энгэсэг, нялуун сүрчиг төдий.
Тамхины утаа мэт амьдарлын манан,
Тамир тэнхээг минь цөлмөн сорсон гунигт үнсэлт,
Энэ бүхэн замхарч амжаагүй байхад л
Таазнаас өлгөгдсөн гэрэл
үзэсгэлэнт царайг чинь илчлэн харуулж
Танхим дүүрэн үзэгчид чиний тухай шуугилдан ярилцахад
Борооны шиврээ, бүрээний дуурьсалт мэт
Тэр л чимээн дунд
Би чиний нэрийг эцсийн удаа энхрийлэн шивнэх болно
Гоцлол дуучин минь.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу