2014-12-27 08:22

Ц.Баттуяа : Санах л байх даа

Санах л байх даа
Саваагүй сарны зүг дэгээ шидэж
Туулай баригдахыг
Саатаж хамтдаа хүлээснээ
Хайнга оддын зүг урхи чулуудаж
Гэрэл отож
Ханьсаж удаан хүлээснээ

Санах л байх даа
Саваагүй сарны зүг дэгээ шидэж
Туулай баригдахыг
Саатаж хамтдаа хүлээснээ
Хайнга оддын зүг урхи чулуудаж
Гэрэл отож
Ханьсаж удаан хүлээснээ

Дүрлэгэр хөх тэнгэрийн зүг бодлоо нисгэж
Буцаж ирэхийг нь
Тэвчиж хамтдаа хүлээснээ
Танил бус салхины зүг хүслээ илгээж
Тааваараа исгэрэхийг нь
Тагнаж хамтдаа хүлээснээ

Сээтэгнүүр үүрийн цолмонгийн зүг уураг шилбэмдэж
Санамсаргүй үзүүрийг нь алдаад
Санааширч хамтдаа гунигласнаа
Томоогүй нарны цацраг
Тархи ичигдэн аальгүйтэхэд
Тоож ч харалгүй, гоо үзэсгэлэнг минь биширч зогссоноо
Санах л байх даа.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу