2014-12-30 07:11

Хайрлахгүй байхын аргагүй

Хараад л баймаар сайхан харц сэтгэл зүрхийг минь дулаацуулж
Хамтдаа л орших ариун хүслийн сэдэл сэжүүрийг дэнслүүлж
Хос хосоор жаргах хүний амьдралын жамыг үргэлжлүүлж
Хоёргүй сэтгэлээр нэг насаа барах итгэл сэтгэлийг төрүүлж
       Зүрх сэтгэл минь зөвхөн чамруу тэмүүлээд байхад
       Зөнгөөрөө би чамайг хайрлахгүй байхын арга үгүй
        ***** ***** ***** ***** *****
Ганган биш ч сэтгэлийн үгээ илгээх итгэлийг өргөмжилж
Гайхам сайхан учралыг ганцхан заяагаар үргэлжлүүлж
Гар гараасаа барилцан гэгээн мөрөөдлийн өөд тэмүүлж
Ганцхан чамдаа л зориулах хайрын сэтгэлээр зүрхээ дүүргэж
      Ийм л сайхан учралыг зүрх сэтгэл минь мэдрээд байхад
      Энэ л орчлонд би чамайг хайрлахгүй байхын арга үгүй
        ***** ***** ***** ***** *****
Сэвгүй ариун сэтгэлд нь хайрын цэцэгсийн үндэсийг суулгаж
Сэм сэмхэн тэмүүлэх хүслээ итгэл сэтгэлийн учгаар холбож
Сайхан түүхийн үргэлжлэл гэж хувь заяаны эхлэлийг ерөөж
Сар нартай хослуулж сэтгэл зүрхэндээ чиний дүрийг мандааж
      Дуулсан дууны минь аялгуу нь чи болохоор
      Дураараа би чамайг хайрлахгүй байхын арга үгүй
       ***** ***** ***** ***** *****
Хайр хайраа олоод ижилдэн амьдрах хорвоод
Хайрын ганцхан эзэн чи минь ирсэн болохоор
Хүний хорвоогийн жамаар хувь заяагаа нийлүүлж
Хамтдаа хорвоог туулж ханьсан жарганаа хоёулаа
Д.ЖАМЦ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу