2015-01-05 01:33

Г.Ундармаагийн дараагийн бүтээл ”Тютю” киноны анхны трэйллер

  Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” “Ганц бие бүсгүйчүүд” киногоороо залуусыг, тэр дундаа ганц бие бүсгүйчүүдийг байлдан дагуулсан бөгөөд тэдний хоёр дахь уран бүтээл “Тютю” нэртэйгээр дэлгэцэнд гарах аж. “Тютю” гэдэг нь богино дэрэвгэр хормойтой балетын өмсгөл аж. Тэгэхээр энэхүү кинонд балетын бүжигчний амьдралын тухай  өгүүлэх болов уу.

Жүжигчин бүсгүйн өөрийнх нь хэлснээр бол энэхүү кинонд эмэгтэй хүн чухам юу хүсдэг вэ гэдгийг илэрхийлэхийг зорьжээ. Киноны найруулагчаар жүжигчин Г.Ундармаа өөрөө ажилласан бөгөөд гол дүрүүдэд Б.Жаргалсайхан, О.Гэрэлсүх, Г.Золбоот, Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тоглосон гэнэ. Харин эмэгтэй гол дүрд чухам хэн гэдэг жүжигчин тоглосон нь тодорхойгүй байна. “Тютю” кино ирэх оны нэгдүгээр сарын 09-нд нээлтээ хийх аж.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу