2015-01-09 05:19

Людвиг Ван Бетховен /Амьдрал уран бүтээл/

Людвиг Ван Бетховен (Ludwig van Beethoven) 

1770 оны 12 сарын 16 - 1827 оны 3 сарын 26) нь Германы  хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч  байжээ. Барууны хөгжмийн урлагийн сонгодог ба романтизмын үеийн хоорондох шилжилтийн үеийн маш чухал хүн байсан бөгөөд одоо ч гэсэн хамгийн нөлөө бүхий, нийтэд таашагдсан хөгжмийн зохиолчдын нэг хэвээр байна.

Түүний залуу нас 

Хөгжмийн суут зохиолч Людвиг ван Бетховен Германы Бонн хотод төржээ. Авьяас билэг нь багаасаа тодорсон Бетховен 10 насандаа даралтат хөгжим, бадралт бишгүүрээр тоглодгоороо Бонн хотод алдаршиж эхэлжээ. 17 настайдаа Вена хотноо очиж хэдийнээс мөрөөдсөн алдарт В. Моцартын хөгжимдөхийг сонссон төдийгүй дотно танилцсан нь түүнд асар их урам зориг нэмжээ. Хоёр их хүний анхны учрал Бетховены ирээдүйг төгс тодорхойлж өгсөн юм. Гэвч энэ уулзалт төд удсангүй Л.Бетховены эх нас барж хүнд гарз тохиолдсон бас амиа бодогч эцэг нь орон гэрээ орхиж одсон тул Бетховенд хоёр дүүгээ асарч тэтгэх үүрэг ногдсон байна. Энд Бетховен дуурийн театрын эрдүү хийлчээр ажиллаж чөлөө завандаа концертод хөгжимдөж, хөгжмийн хичээл заадаг болов. Л.В.Бетховен ховор олддог амралтынхаа цагийг үзэсгэлэнт байгальтай Бонн хотын захад өнгөөрөх дуртай бөгөөд Рейн мөрний хөвөө тэгшхэн тал хөндий, ой модон дотор байгалийн сайхан авиа эгшиг сонсон сууж зовлон зүдгүүрт амьдралаа мартагнадаг байлаа. 

     Энэ үеэс Бетховен өөрийн болон өргөн олны сэтгэл санаа, зовлон жаргалыг зохиол бүтээлдээ аль болох тод тусгахыг эрхэмлэж анхныхаа сонат, эгшиглэнт аялгуу, дөрвөл, гурвалыг туурвижээ. 1789 онд Францын хөрөнгөтний ардчилсан хувьсгалын нүргээнт жилүүд эхлэв. Эл нүргээн Герман орныг нэг адил хамарчээ. Энэ үед философийн салбарын сонсогч байсан Л. Бетховен бусад нөхдийн нэгэн адил ах дүү ёс, тэгш эрх, эрх чөлөөний тухай мөрөөдөж хувьсгалын үзэл санаанд үнэнч байхаа тангараглажээ. Оюутнууд түүний <<Чөлөөт хүн гэдэг>> дууг нууцаар дуулж байлаа. Л.Бетховен ийнхүү хувьсгалын үзэл санаагаар хүүмүүжсэн нь түүний хосгүй авъяас билгийг тэтгэх хур, ивээх нар болж өгсөн билээ. 

Бүтээл туурвилын үеүүд 

     Л. Бетховен нийтдээ 32 эгшиглэнт аялгуу (сонат) бичсэн юм. Дор бүрийдээ хэн нэгэн хүнд зориулагдсан эдгээр бүтээлд суут хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэл, зориг эрмэлзэл, зовнил, дуртгал нэвт шингэсэн байдаг. Л.Бетховен есөн симфони бичсэний анхныхыг Вена хотноо тогложээ. Чин сэтгэлийн баяр баясгаланг илтгэсэн эхнийхээ хэсгээс төгсгөл хүртлээ хүний нинжин сэтгэл, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн нь энэ симфонийн гол онцлог байв.

     Хөгжмийн суут зохиолчийн авъяас билэг ийнхүү ид ундарч алдар хүнд хүлээсэн боловч хэдэн жилийн өмнө эхэлсэн чихний дүлийрэл нь улам даамжирчээ.Гэвч тэр туурвих тэмцэх, аз жаргалыг хүсэх мөрөөдлөө орхисонгүй. <<Би түүнд дурлаж тэр ч намайг хайрлалаа>> гэж багын найздаа бичиж байсан Жулетта Гвиччарди гэдэг бүсгүйтэй тэр тааралдаж 1802 онд түүнд зориулсан алдарт <<Сарны сонат>>-аа бичжээ. Сонатын эхний хэсэгт цөнийн чимээгүй, сэтгэлийн зовнил дүрслэгдэж, хоёрдугаар хэсэгт шаламгай, сэвэлзүүр аальгүй байдал илэрнэ. Бетховены дурлал бүтэлгүй болж, биеийн зовлон дээр сэтгэлийн зовлон нэмэн даржээ.

     Энэ үедээ хоёрдугаар симфонио зохиосон бөгөөд түүнд залуу насных нь хайр дурлал хүсэл тэмүүлэл шингэжээ. 1804 онд тэмцэл, ялалтын билэгдэл болсон гуравдугаар симфонио бичив. Хөгжмийн дүлий зохиолч хэдийгээр концертод тоглох, удирдаач хийхээ бараг больсон боловч гайхамшигт симфониуд, дуртгал ая, сонат, дөрвөлүүдээ туурвисаар байлаа. 1812 онд долоо, наймдугаар симфонио хэдэн сарын дотор бичжээ. 1816 оноос 1823 он хүртэл олон янзын өвчин эмгэг тусч бас ахуй амьдралын хувьд ихээхэн гачигдмал байсан боловч тэр тэсвэрлэсээр, туурвисаар байв. Бетховены 9-р симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа. Бетховен уг алдарт симфонио бичиж байхдаа таг дүлий байсан юм. 1824 оны 5-р сард энэ суут бүтээлээ удирдан тоглуулж дуусаад, эргэж ёслохдоо сонсогчдын алга ташилтын нижигнээнийг огт сонсохгүй гагцхүү нулимс мэлтгэнэсэн нүдээр баяр бахдалдаа дэвэрсэн сонсогч олны дахин сонсохыг шаардсан гар яралзаж байхыг харж, тэдэнд юу бүтээж өгснөө ойлгожээ. 1826 онд Л. Бетховен амьдралынхаа сүүлчийн бүтээл болох чавхдаст хөгжмийн дөрвөлийг дуусгаад байх үедээ салхинд цохиулжээ.

<<Би мянга дахин амьдрахыг хүсэж байна>>, <<өөр бас хэд хэдэн том бүтээлээ ертөнцөд бэлэглэнэ>> гэж бодож явсан хөгжмийн их зохиолч таалал төгсөв. Зовсон тэмцсэн хэн бүхний үлэмж дотно нөхөр, агуу сод хүний нэг Л.Бетховений амьдрал ийнхүү 57 дахь жилдээ тасарчээ. Суут хөгжмийн зохиолчийн бүтээлүүд ялангуяа алдарт <<Сарны сонат>>- ыг В.И.Ленин өндөр үнэлж <<Аппасионат- аас илүү сайхан зүйлийг би мэдэхгүй. Гайхамшигт сайхан, ер бусын аялгуу юм. Хүн ямар их гайхамшигийг бүтээдэг юм бэ?>> гэж бичсэн билээ 

 

 

www.urlag.mn 

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж