2015-01-12 05:15

Чингисээс бусдаар бидэнд гайхуулан бардамнах юу байна

Дэлхийг оюуны хүчээр эзэгнэнэ гээд бид цэцэрхэнэ
Дэгсдүүлж өөрсдийгөө суутан хэмээн цээжээ дэлдэнэ
Дэвэрч, цахарсан амаараа Чингисийн Монгол гэж бархирна
Дээрхийн хишиг баялгаараа харийн хүнийг мөнгөжүүлнэ
Өвгөдийнхөө ясыг өндөлзүүлж, нэрийг нь худалдаж идэлгүй
Өтгөсийн удам тасраагүй бол өвөлсөн оюунаа сэргээн
Өөрсдийн гар ухаанаараа босго, бүтээ, үйлд эцэст нь
Өнөөгийн монгол хүн гэдгээ харуул, гайхуул, бишрүүл
Өмнөх үеийнхний бүтээсэн гавъяа, үүргээ биелүүлж өнө мөнхөд дуурсагдсан
Өнөөдөр харин бид хэнз адгуус лугаа доройтон сулбайх учиргүй
Өндөр язгуур төрөлтэй нь үнэн л юм бол өндийж босоод сэлмээ тул
Өвөр түрийгээ ухалцан үхээнц амьдрахаасаа ичицгээе
Өрнө , Дорнын соёл иргэншилтэй харьцуулаач өөрсдийгөө
Өвөг Чингисээс бусдаар бидэнд гайхуулан бардамнах юу байна
Өөр хоорондоо талархан, сэтгэлээ илэрхийлэх ч чадвар алга
Өршөөл эрж, уучлал хүсэх ч ур дүйгүй, ухаан ядмаг
Хоёр сая гаруйхан иргэдийнхээ ходоодыг хонхолзуулж, хавиргыг хэрзэгнүүлж
Хот хөдөөгийнхөн хэмээн хооронд нь уралцуулж, хойно нь инээлдэж
Хотыг нь харлуулж, хоолыг нь булааж, хог дээр гаргасан
Хууль завхруулж, гууль үмхүүлж, лай үүрүүлсэн
Авилгач төрийн амиа хоохойлсон арчаагүй бодлогын хар сүүдрийн уршгаар
Амьдралын эрхээр анхны үрийнхээ зулайг үнэрлэх хувьгүй ирээдүйн аав, ээж нэмэгдсээр
Алтан хэвлийдээ ангир уургаа ч амлаж амжаагүй өөд болсон тэнгэрийн элч олширсоор
Амийг нь тасалсан алтан гарт эмч нарын маань үйлийн үр эргэлтгүй зузаарсаар
Төр барилцсан түшээд өнгө орж, зүс засч бондойдгийг
Түмэн олон харсаар, жигшсээр, зэвүүцсээр модоо барьж байхад
Хорвоо бөөрөнхий гэдгийг ухаарах сэхээ тэдэнд алга
Хувааж цөлмөхөөр хурдаа нэмэн хошууран дайрах юм
Өндөр барилга сүндэрлүүлээд өрнийн жишиг хүрэх юм гэнэ
Өрөөлөөс бадар бариад өнө мөнхийн улсаа цэцэглүүлнэ гэнэ
Өлгий хэвлийгээ сэндийлээд, олзоо тэнцүү хуваана л гэнэ
Өгдөг авдгийн цагт өнөөх хувь нь хэд болохыг хэн мэдлээ
Өвчинд нэрвэгдсэн, өтгөс буурлууд үзэх болов уу? тэр сайхан цагийг
Өлөн зэлмэн эгэл хүмүүс тэсэх болов уу ? энэ байдлаар
Зүгээр шүүмжлээд гараа хумиад суухын оронд
Зөв замыг зөөлөн дуугаар зөвлөж би чадна
Олон түмэн минь сэрэх хэрэгтэй, оройтоогүй дээрээ ухаарах ёстой
Онгодоо сүлэн Та нартаа захья, үгийг минь саатан сонсооч
Одтой тэнгэрийн доор тангаргалъя, оршилгүй үнэнийг тэмдэглэн үлдээе
Олдошгүй тэр нууц чинь ойрхон байгааг ойшоон соёрхох ажаамуу
Хүмүүний ёс суртахуунаа уландаа гишгэсэн ужид самуун үйлдэл
Хуримтлагдсан эсвэл хувь заяагаараа бий болгосон үйлинй үрийн
Хатуу чанга хуулийн хүчин дор шийтгүүлэх эсвэл урамших
Хүчин мөхөсдөх эсвэл мандан бадрах алин болохыг таны таалал мэднэ
Үйлийн үрээ дундлахгүй ч ядаж бүү нэмээрэй
Үнэндээ бид ухаантай байвал зовох нь үгүй, харин жарганаа
Үрс маань бүртийж үлдэх хүний орчлонг үдэж
Үгээ ч дайж амжилгүй, үүрд бид бүдгэрэхийн хооронд
Нэг л зүүдлээд сэрэх богино амьдралын манаанд
Нигүүлсэх хайр энэрлээр ирж, буцагсдыг тэтгээч
Зуурдын жаргалд огоорон, нандин чанараа гээж
Зул шиг асаад унтрах амьдралаа бүү үрээч
Хос байж ертөнцийн амьд бүхэн үрждэг шиг итгэ
Хайр энэрэл тээвэл хорвоо зөөлөрдгийг мэдээ
Харин өнөөдрөөс Та өөрийгөө хайраар шагнан
Хажуугийн нэгэнд чин сэтгэлээсээ найр тавин ханд

www.Urlag.mn 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу