2015-01-14 02:39

Жүжигчин Баатархүүгийн хайрын түүх

“Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү хайрынхаа түүхийг дэлгэжээ. Тэрээр ярилцлагадаа "Тоглолтын бэлтгэл ажил гэсээр гэртээ байхаасаа байхгүй нь элбэг. Энэ бүх өдөр хоногуудад ардаа санаа зовохгүй ажилдаа бүх анхаарал, хүчээ төвлөрүүлэхэд хамгийн их өмөг түшиг болдог хүн миний хань.

Би ханьтайгаа СУИС-ийн оюутан байхдаа танилцсан. Тэр үед эхнэр маань Багшийн дээд сургуулийн оюутан байлаа. Сургуулийнх нь урлагийн үзлэгт би тэдний ангийнхныг давтуулж бэлдсэн юм. Тэгээд анх хараад гар нь надад их таалагдаж билээ. Би түүнийгээ харааднүдээ ч салгаж чадаагүй.

Миний хань чинь дуу, зүйр цэцэн үгэнд гардаг шиг тийм гоё сүмбэн хуруутай хүн л дээ. Тэгээд сэтгэл татагдаад бас түүнийгээ шууд хэлж чадахгүй бэлдэж байгаа үзүүлбэрийнхээ гол дүрд тоглуулж, илүү анхаарал тавих зэргээр сэтгэлээ илчилсэн. Эхнэрийн минь анги ч урлагийн үзлэгтээ түрүүлсэн. Бид түүнээс хойш уулзаж, дотноссон. Би хоёр хүү, нэг охинтой. 

Том хүү маань СУИС-ийн РТДС-ийн оюутан. Бага хүү дунд ангид сурдаг. Охин маань цэцэрлэгт явдаг. Тэднийхээ сургууль, цэцэрлэгт очих, ядаж эцэг эхийнх нь хуралд сууж үзээгүй юм билээ. Том хүү маань “The Colors” гэж амьд хөгжмийн хамтлагтай.

Хүүгийнхээ хамтлагийн дуулж байгааг сая үзлээ. Ажил гэсээр ийм сайхан жаргалтай мөчүүдийн хажуугаар тоолгүй өнгөрч гэдгээ ухаарч л суулаа. Мөн охиныхоо шинэ жилд очсон. Өөрөө үзэгч болоод суух, тэр дундаа үр хүүхдээ харах аав хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. Би гэртээ завтай байх хугацаандаа аль болох үр хүүхэдтэйгээ хамт байж, тэдэнтэйгээ хамт кино үзэж, гадуур явж аавын үүргээ нөхөж биелүүлэхийг хичээдэг" гэжээ. 

Эх сурвалж: Bataar.mn 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу