2015-01-16 03:31

МУГЖ Н.Батцэцэгийн эрхлэнгүй зөрүүдлэл

      Ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ үзэгчдийн танил болсон МУГЖ Н.Батцэцэг нөхөр найруулагч О.Машбатын хамт АНУ-ыг зорьж багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэд харийн нутагт ажиллалж амьдарч буй нутаг нэгтнүүдийнхээ талаар нэвтрүүлэг бэлтгэж үзэгчиддээ цувралаар хүргэхийн хажуугаар кино уран бүтээлээ ч мөн үргэлжлүүлэл хийж байсан юм. Тэд эх орондоо ирээд удаагүй байгаа ч жүжигчин Н.Батцэцэг ажлын шугамаар ахин АНУ-ыг зорьсон бөгөөд гэр бүлийхэнтэйгээ цахим ертөнцөөр орой болгон харьцдаг байна.  Тэрээр найруулагч маань эхнэрээрээ тун ч их бахархаж, хүндэлдэг юм билээ. Тиймдээ ч, үдэш орой болтол чатаар харилцсан эхнэртээ эртхэн шиг унтаж амрахыг захисан биш ийм нэгэн хөгжилтэй хариултыг хилийн чанадаас авчээ. Өдгөө дөчин насны босго даваад байгаа МУНЖ Н.Батцэцэгийн хувьд дүрсгүй, басхүү зөрүүд зангаа одоо хэр нь гээгүй бололтой. Найруулагч О.Машбат “Охид бүсгүйчүүдийн зөрүүд занд насны хязгаар гэж байхгүй бололтой. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд яваа хирнээ л...” хэмээн энэхүү постыг оруулжээ.

Эх сурвалж: Photonews.mn 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу