2015-01-19 09:26

Бүсгүйтэй ярилцсан нь

Ярих чинь нэг л өөр
Яагаад ч юм би итгэхгүй
Сонсох минь нэг л өөр
Совин татаад би итгэхгүй

Хэлэх чинь бас л өөр
Хэн нэгнээс хуулсан мэт
Явдал чинь арай л өөр
Яг л миний таасан шиг өөр

Хоёр эрийн дундуур
Хормой сөхөөгүй түүхтэй
Хоёр сэтгэлийн хөндүүр
Хомхой шуналгүй дүртэй

Чамаас би хайр хүсээгүй, халамж нэхээгүй
Чамд би үнд ороогүй, үг амлаагүй, өлөн нүдлээгүй
Зүрхнээс чинь би гэрэл тасдаж
Зүрх бүхэнд хүргэх гэсэн юм
Сэтгэлээс чинь би гуниг түүж
Сэтгэл бодлыг чинь амраах гэсэн юм аа ...
Хөндлөнгийн хүнээрээ л би үлдэе ...
Хөндий үгээрээ л чамайг үдье
Сонсоогүй мэт л би мартая
Сонирхуулж өөр нэгэнд та яриарай

Б.МӨНХ-ОРГИЛ

www.Urlag.mn 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу