2015-01-21 05:44

Консонанс хамтлагийн хоёрдахь уран бүтээл "Гранада"

     Монголын сонгодог урлагт нэгэн шинэ хамтлаг мэндэлсэн нь ХБК-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн залуус нэгдэн Попера “Консонанс” нэртэй хамтлагаа байгуулсан билээ. Дэлхийд цээл хоолойгоороо алдарт дуучин Энрико карузо-ийн дурсгалд зориулсан “Карузо” хэмээх дуугаар тэд анхны уран бүтээлээ эхлүүлсэн. Тэгвэл тэд саяхан ОХУ-ын холбооны соёлын  яамын төсөл Северо Байкальский хотод зохиогдсон Олон улсын  VI-р  фестивальд амжилттай оролцоод ирсэн юм. Хамтлагийн залуус 2015 онд тоглолт болон CD-гээ гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд эдгээр ажлынхаа хүрээнд өөрсдийн хоёр дахь шинэ уран бүтээл болох Испанийн алдарт хөгжмийн зохиолч Агустин Ларагийн "Гранада" дууг сонсогчиддоо хүргэхэд бэлэн болжээ.   

www.Urlag.mn 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу