2015-01-22 08:47

Дуучин: Э.Бүрнээбаяр /МУГЖ/, Nuans хамтлаг "Ээж минь"

 

Ая: Н.Жанцанноров /Төрийн хошой шагналт, ардын жүжигчин/

Үг: Д.Рэнцэндорж

Дуучин: Э.Бүрнээбаяр /МУГЖ/,  Nuans хамтлаг "Ээж минь" 

Алагхан хорвоод

Хүн дахин төрдөгсөн бол

Хүүгээ мэндлэхэд ээж минь та дахин төрөөдөө

Дх: Эх үрийн энэрэлт дуугаа

Ээж минь та аялаад

Энгүй их хайраа эх орондоо өргөөдөө

Алагхан хорвоод

Хүн дахин залууждаг бол

Хүүгээ өсгөхдөө

Ээж минь та дахин залуужаадаа

Хүүтэйгээ эрхлэн тоглоод

Ээж минь та мишээгээд

Хүж дэлхийгээ баясгаад залуужаадаа

Алагхан хорвоод

Хүн дахин төрдөгсөн бол

Хүүгээ мэндлэхэд ээж минь та дахин төрөөдөө

Дх: Эх үрийн энэрэлт дуугаа

Ээж минь та аялаад

Энгүй их хайраа эх орондоо өргөөдөө

Эх үрийн энэрэлт дуугаа

Ээж минь та аялаад

Энгүй их хайраа эх орондоо өргөөдөө

Энгүй их хайраа ээж минь та өргөөдөө

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу