2015-01-23 06:40

Харамсалтай мэдээлэл: Жүжигчин Т.Билгүүн осолд орж таалал төгсжээ

Хошин урлагийн “Шинэ үе” продакшин Хөх хотод аялан тоглолт хийж байгаа.  Тэгвэл тус хамтлагийн жүжигчин Т.Билгүүн Хөх хотод автын ослын улмаас нас барсан байна.  Осол болох үед түүнтэй хамт хамтлагийнхан хоёр жүжигчин хамт явж байсан бөгөөд тэдний биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл одоогоор алга байна.

"Шинэ үе" продакшиныхан гадаадад байгаа тул мессежээр тодруулахад ямар нэгэн хариу өгөөгүй юм. Харин Монголд байгаа жүжигчид энэ мэдээлэл үнэн гэдгийг баталж байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.  

www.Urlag.mn 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу