2015-01-27 03:13

U-Pera хамтлаг "Without you"

     Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын “U-Pera” хамтлаг нь 2011 онд анх үүсгэн байгуулагдсан юм. Тус театрын дуучид болох А.Анар-Эрдэнэ, Б.Гантөмөр, Б.Энхсайхан, Г.Энхболд гэсэн дөрвөн дуучнаас бүрдсэн Popera, Techno opera, HipHopera , Trance opera зэрэг олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг хамтлаг юм. 2011 онд анх УДБЭТ-ын ерөнхий хормейстр СТА Н.Дашбямбын аялгуу, Ганбатын шүлэг "Чи миний" гэсэн анхны Popera уран бүтээлээ гаргасан. Мөн “Тэнгэрийн аялгуу”, нэрт яруу найрагч Ч.Чимэдийн шүлэг "Би монгол хүн" дууг өөрсдийн хэв маягт оруулан дуулсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө дэлхийн хүн бүрийн зүрхэнд хоногшсон "Without you" дууг Popera урсгалд оруулан дуулсан шинэхэн уран бүтээлийг хүргэж байна. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу