2012-05-22 11:44

Sweetymotion - Ingen temeenii duu - Ингэн тэмээний буйлаа

Ботго нь эндсэн ингэн тэмээ
Борхон толгодыг ганхтал буйлна
Боривоо хөштөл алсыг харуулдаад
Босоо салхинд нь горьдонгүй минь буйлна

Эгшигт хуурийн аялгуу эжий минь
Ингэний шилбийг тасартал буйлна
Энэ л говьдоо өсгөсөн эзнийхээ
Эмээлийн бүүргийг хагартал буйлна

Ботгоо нэхсэн ингэн тэмээ
Борхон толгодыг ганхтал буйлна
Үдшийн бүрий шиг хархан нүднээсээ
Үйлийн нулимсаа ширгэтэл буйлна

Эгшигт хуурийн аялгуу эжий минь
Ингэний шилбийг тасартал буйлна
Энэ л говьдоо өсгөсөн эзнийхээ
Эмээлийн бүүргийг хагартал буйлна

Ботгоо нэхсэн ингэн тэмээ
Борхон толгодыг ганхтал буйлна
Шившээн чинэрсэн хөхнөөсөө
Шингэн сүүгээ садартал буйлна

Эгшигт хуурийн аялгуу эжий минь
Ингэний шилбийг тасартал буйлна
Энэ л говьдоо өсгөсөн эзнийхээ
Эмээлийн бүүргийг хагартал буйлна

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Нийт сэтгэгдэл:

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Хөрш гурван улсын урлагийн их хатад “Эх дэлхийн дуулал” дор нэгдлээХөрш гурван улсын урлагийн их хатад “Эх дэлхийн дуулал” дор нэгдлээУИХ-ын зарим гишүүд Ялалтын баярыг тохиолдуулан Монгол түмэндээ нэгэн том бэлэг барихаар шийджээ.
  •  "Jazz & Modern" бүжгийн үдэш өнөөдөр эгшиглэнэ Өнөөдөр Улсын филармоний тайзнаа нэгэн гайхалтай бүтээл тавигдах гэж байна. Дэлхийн бүжигчдийн өдөрт зориулан тоглогдож байгаа Jazz болон Modern бүжгийн уг тоглолтын Ерөнхий найруулагчаар УГЗ С.Сүхбаатар, бүжиг дэглээчээр УДБЭТ-ын ерөнхий бүжиг дэглээч МУСТА Х.Хашхүү, МУСТА С.Цэцгээ, Д.Энхбаатар нар дэглэжээ.
  • Италийн орчин үеийн хошин дуурь монголд анх удаа Италийн орчин үеийн хошин дуурь монголд анх удаа Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэгш ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний хүрээнд Е.Перголези “Ливиетта, Траколла хоёр” Италийн орчин үеийн дуурийг Итали улсад суугаа Монгол улсын Элчин Сайдын Яам, Кучинелли сан, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртай хамтран 2015 оны 05-р сарын 01-ны өдөр 19 цагт, 02-ны өдөр 17 цагт тоглох гэж байна.
  • Хөөрхөн үрсээ баярлуулах “Өхөөрдөм инээмсэглэл” аянд нэгдээрэй Хөөрхөн үрсээ баярлуулах “Өхөөрдөм инээмсэглэл” аянд нэгдээрэй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ертөнц” төслийн хүрээнд” "Сэргэлэн мичнүүд" ТББ-аас санаачлан “Өхөөрдөм инээмсэглэл” аяныг зарлаж байна. Энэхүү аянд Монголын оюутны холбоо, Монголын скаутын холбоо, MCS, “Coca cola” зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа бөгөөд 5-р сарын 24-нөөс 6-р сарын 01 хүртэл явагдана.
  • "Jazz & Modern" бүжгийн үдэш... Энэ сарын 28-ны үдэш Улсын филармоний тайзнаа нэгэн гайхалтай бүтээл тавигдах гэж байна. Дэлхийн бүжигчдийн өдөрт зориулан тоглогдож байгаа Jazz болон Modern бүжгийн уг тоглолтын Ерөнхий найруулагчаар УГЗ С.Сүхбаатар, бүжиг дэглээчээр УДБЭТ-ын ерөнхий бүжиг дэглээч МУСТА Х.Хашхүү, МУСТА С.Цэцгээ, Д.Энхбаатар нар дэглэжээ.