2012-04-09 12:43

ТУЛГА, ТОГОО, ШАНАГА ГУРАВ /Yлгэр/

Эрт урьдын цагт євдгєє хvрсэн сахалтай євгєн эцэг тємєрчин байж гэнэ. Євгєн тємєрчин Тулга гэдэг хvvтэй юм санжээ.
Хvv Тулгын царай хєх болоод тємєр шиг. Яагаад тийм болсныг хэлбэл: євгєн эцгийн ажиллахад тємрийн галыг хєєрєгдсєєр байгаад тємєр хєх болсон билээ.
Гэтэл хєрст газрын хvмvvс байтугай гvн далайн яст мэлхий боловч насны эцэс болох учир євгєний нас туйлд хvрч:
-За Тулга минь, одоо би нас барах нь байна. Єв чамд vлдээж чадаагvй боловч ажил хийхийг сургасан. Хаа ч чи амьдарна. Харин одоо тємєрчин болох гэхэд нас чинь бага, цус чинь шингэн. Иймд чи надаас хойш, дуртай тийшээ яван тохиролтой газраа тогтнон єєрийн гараар орон гэрээ барин, vргэлж хєдєлмєрєєр амьдралаа хийж яваарай гээд нас баржээ.
Тулга, ааваа аятай сайхан газар оршуулаад, алаг цэцгийг дээр нь ургуулаад, аль зvг явах билээ гэж бодсоноо ойн гvн, усны ихийг чиглэсэн шулуун замыг барин явжээ.
Ойн гvнийг чиглэснээс хойш уул нуруунууд дайралдалгvй яахав. Усны ихийг чиглэснээс хойш гол мєрнvvд ч дайралдалгvй яахав. Тэр бvхний дундуур тавтай сайхан явж байтал vе мєчєєр цачуухан, бие бялдраар тэнцvvхэн бєгєєд гадаа наранд эрхлэхээс єєрийг мэдэхгvй байсаар байгаад тас хар нvvртэй болчихсон нэг хvvхэд дайралдав.
Тулга:
-За чи хэн гэгч билээ. Хаанаас хаашаа юу зориг яваа вэ? гэж асуув.
Хар нvvртэй хvvхэд:
-Тогоо гэдэг нэртэй би. Тєрєлхєєсєє тvшмэлийн хvv. Тvшмэл аав минь нас барав. Нас барахдаа надад энд чи амьдрахгvй. Учир юунаас гэвэл єстєн чамд олон бий. Иймд чи дуртай тийшээ яван тохиролтой газрыг олон, тавтай сайхан амьдраарай! гэсэн юм. Ингээд би амьдрах газрыг эрэн гарсан билээ. Гарсаар одоо гурав хонолоо. Хоол хvнс юу ч vгvй гарсан тул єлсєж vхэх нь яах билээ? гэв.
Тулга:
-Ээ тийм vv. Хоол хvнс бэлтгэлгvй гарсан чинь ёстой тэнэг хэрэг байна даа гээд єєрийн авч гарсан гурван бингийн нэгийг єгч тэнхрvvлэн аваад:
-Би ч бас амьдрах газар эрж яваа билээ. Одоо хоёулаа явъя гэв.
Тэгээд хоёул болон явахад ганцаар явснаас сайхан байв. Гэтэл бас нэг vе мєчєєр чацуулан, бие бялдраар тэнцvvхэн, гэртээ дэмий суухаас єєрийг мэдэхгvй байсаар байгаад шав шар нvvртэй болчихсон нэг хvvхэд дайралдахад Тулга:
-За чи хэний хэн гэгч билээ. Хаанаас хаашаа юу зорин яваа вэ? гэж асуув.
Шар нvvртэй хvvхэд:
-Олдсон нэг минь шанага. Тєрvvлсэн аав минь баян. Баян аав минь нас барахдаа: “Хєрєнгє зоорийг хураахдаа би хvмvvсийг мєлжин хураасан юм. Мєлжигдсєн хvмvvс чамайг хэрхэвч сайнаар vзэхгvй тул энд чи битгий байгаарай. Дуртай тийшээ яван тохиролтой газраа амьдраарай” гэж захисан юм. Энэ учраас би амьдрах газрыг эрэн гарав. Гарсаар одоо тав хонолоо. Хоол хvнс бэлтгэж гараагvй тул єлсєж vхэх гэж явна гэв.
Тулга:
-Єє тийм vv. Хоол хvнсээ бэлтгэж гараагvй чинь ёстой тэнэг хэрэг байна даа гээд хоёр бингийнхээ нэгийг єгєн тэнхрvvлж аваад: Бид хоёр бас газар эрж яваа тул гурвуул нийлэн явъя гээд гурвуул болон явахад нь бvр ч сайхан байлаа.
Гэтэл зам дээр бурман дээвэртэй, єрмєн дэвсгэртэй, ааруулан ханатай, бяслаган шилтэй ийм нэгэн гэр байсан ажээ. Тулга тvvнийг хамгийн тvрvvн харан:
-Хvvе таминь ээ. Энэ яасан сонин гэр вэ? гэж хашгирав.
Шанага дараад нь хараад:
-За энэ ч харин миний байшин даа гэв.
Тогоо хамгийн сvvлд харсан атал:
-Чинийх биш, минийх гэв.
Шанага
-Яагаад чинийх байх билээ? Би бол баян хvний хvv, баян чигээрээ байх ёстой. 
Тогоо:
-Чиний баян юуны хамаатай юм бэ! Би бол тvшмэлийн хvv болох тул чамд тушаана. Энэ байшин минийх!
Тулга:
-Найз нар минь битгий будлиант! Бид орон гэрээ єєрсдєє барин суух ёстой биш vv гэв.
Шанага:
-Yгvй ээ. Би орон гэрээ барихгvй. Баръя гэвч чадахгvй. Чадъя гэвч залхуу минь хvрнэ. Ер нь миний аав над хэлэхдээ амьдын жаргал гэдэг бол бэлэн зэлэн юм дээр бие амар суухыг хэлнэ гэсэн юм. Иймд энэ байшинг би авна гэв.
Тогоо:
-Чиний аав чамд тэгж хэлсэн бол миний аав над ард иргэдийг захиран аль хэрэгтэйгээ гаргуулаад, ангайж идэхээс цаашгvй ярвайж суухаас доошгvй байх бол амьдын жаргал гэсэн. Иймд энэ байшин минийх. Би чамд тушаана гэв.
Шанага уурлан “Би чамд захирагдахын учир юу билээ” гээд зодолдох  гэхэд Тулга:
-Шанага минь битгий шунахайр! Бидэнд орох орон олдоно гээд дагуулан явжээ.
Тvшмэлийн хvv баярлан vлдэв. Тэрбээр:
-Одоо ч ангайж идэн, ярвайж суун жаргана даа гээд бурман дээврээсээ идэж идсэнээ “пєх нялуун байна” гэж ярвайгаад, єрмєн дэвсгэрээс идэж vзсэнээ “пєх хурц байна” гэж ярвайгаад ааруулан хананаас идэж vзсэнээс “пєх гашуун байна” гэж ярвайжээ.
Тулга Шанага хоёрын зам дээр бас нэг байшин байв. Тvvнийг Тулга мєн анх харан:
-Хvvе Шанага аа! Энд нэг байшин байна гэхэд Шанага:
-За энэ ч ёстой минийх дээ гэж гvйн хvрснээ: “Єє чааваас банзан дээвэртэй, дvнзэн ханатай юм байна” гэж голон хэлэв. Гэвч Тулга:
-Ямар ч байшин бидэнд хэрэггvй. Хоёулаа нэг сайхан газар олон гэр барин сууя гэхэд Шанага.
-Yгvй ээ, би явахгvй. Энэ байшин бэлэн бvтэн байгаагаараа миний болох ёстой. Харин чи яв гэж хєєжээ. Тэгээд хvн амтата сайхан юмаар бvрдсэн сайхан гэртэй болж байхад би нэг муу модон байшинтай болох нь яасан ичгvvртэй вэ гэж гаслан, цай чанаж уух гэтэл байшингийн хэрэглэл бvрэн байвч цєм хоосон байх тул ус эрэн хоосон хувин руу єнгийн “ус, ус…” гэж хэлтэл хувингийн ёроолоос ус ундран гарч ирэв. Шанага цочин гайхсанаа зуух руу шагайн хараад мєн хоосон байтал тул “тvлээ, тvлээ…” гэхэд зуухны дотор гэнэт тvлээ бий болсноор барахгvй гал дvрэлзэн асав. Шанага бас цочин гайхсанаа, хэлсэн бvхэн бий болдог юм биш байгаа даа гэж бодон “мах” гэхэд мах бий болов. “Чихэр” гэхэд чихэр бий боллоо. “Тос” гэхэд тос бас бий болов. Энэчлэн юм бvхнийг хэлж vзэхэд тэр бvхэн бий болсон тул Шанага: “За энэ ч ёстой миний байшин байна даа” гэж сэтгэл хахан суув.
Тулга шанаганаас салан яв явсаар нэг цэцэг жимс нь дэлгэрсэн сайхан газар очин гэр барихыг шийдэв. Дархан аавын ажилд цаг vргэлж тусалж байсны хувиар тємєр хайлах ба тємрєєр багаж хэрэглэл хийж чадах болсон тул хєєрєг хийн хvдэр хайлан тємєр гаргаж хєрєє, сvх, харуул бvгдийг хийн гэрээ барихдаа дээврийг нь ширмээр, хаалгыг нь тємрєєр хийгээд бас бєхийг бодон гурван давхар тємрєєр бvслvvрдэн барьжээ. Тэгээд бас аавынхаа “ажлаар амьдарч яваарай” гэж захисныг даган арвай, буудай хоёрыг зэрэгцvvлэн тарьж, ан гєрєєг хажуугаар нь хийж аятай сайхан амьдрах болов.
Нэг єглєє Тулга, євдгєє хvрсэн сахалтай єндєр гэгчийн биетэй, vзэсгэлэнт сайхан євгєний айсуй явахыг vзэн угтан очиж:
-Yзтэл та холын хvн байна. Єлсєн цангаж яваа нь магад, манайд очиж амраад яв. Миний гэр тэр байна гэхэд євгєн:
-Єє юутай таатай хэрэг вэ, очилгvй яахав хvv минь гээд гэрт нь ирэв.
Тулга:
-Євгєн хvнд сайн биз ээ гэж ангийн махаар шєл хийж єгєв. Дараад нь тарьсан тээрэмдсэнээс минь идэж vз! гэж арвайн гурил таваглан тавьж єгєв. Эцэст нь “Євгєн та єнжєєд явна уу, хоноод явна уу, єєрєє мэд” гэхэд євгєн:
-Баярлалаа хvv минь, єнжин хонохын хэрэггvй. Ойн євгєн гэгч би билээ. Уул нуруугаа хэсvvчлэн ой модоо бvртгэн явсаар удав. Одоо явалгvй горьгvй. Харин чи энд ирээд хамаг ажлаа єєрєє хийн амьдарч байгаа чинь сайхан байна. Хойдын чинь ажилд тус болохын тул хувин нэгийг бэлэглэе. Хэзээ хэрэгтэй цагтаа “ус, ус…” гээрэй, ус чамд бэлхэн байна. Бас тэвш нэгийг бэлэглэе, хэзээ єлссєн цагтаа юу дуртайгаа хэлээрэй. Тэр чинь мєн бэлхэн байна гээд хувин тэвш хоёрыг гаргаж єгєв.
Тулга тэр зvйлийг ихэд сонирхсон боловч:
-Євгєн ах минь баярлалаа. Би авахгvй. Юунд гэвэл: Би хэрэгцээт зvйлээ єєрийнхєє гараар хийж байхгvй бол над уйтгартай болохоос гадна, нэг мэдэхэд vхэр шиг тэнэг, гахай шиг болхи болчих шvv дээ гэв.
Євгєн бахдан инээж:
-Хvv чиний тvмэн зєв. Гэвч чи миний бэлгээр идэж уухаа бэлхэн болгож аваад, хvдэр хайлан тємєр гарга, тємрєє хайлан ган гарга, гангаа боловсруулан хутга, хайч, хувин, домбо болон хvний хэрэгцээтэй бvхнийг хийн ард олондоо тvгээ! гээд явав.
Тулга, євгєний єгснєєр vнэхээр идэж уухын тєлєє ажиллах хэрэггvй болсон тул тємрийн хvдрийг овоо болтол хурааж, хvчит хєєргєєр ус болтол хайлж, хувин домбо, хутга хайч байтугай ангийн буу, чонын хавхыг хvртэл хийх болов.
Дархны хvvгийн ийм байхад тvшмэлийн хvv бурман дээврээ цоо идээд, бяслаган шилээ цєм идээд ааруулан ханаа онгойтол идээд сууж байжээ. Тэгээд нэг єдєр цадталаа идээд ялзартлаа унтаж байхад нь уг гэрийн эзэн баавгай хярыг тэмцэн амтат бал цуглуулахаар явснаасаа эргэж ирсэн ажээ.
Баавгай гэрийнхээ барааг хармагц:
-Yгvй, энэ чинь юу билээ? Бурман дээвэр минь цоороод, бас бясалган шил минь цємрєєд байх нь юу вэ? гэж гvйн хаалган дээрээ ирэн Тогоогийн унтаж байхыг харж:
-Ээ чи бузар амьтан. Ариун сайхан гэрий минь булааж орхиод, унтаж байдаг бий! гэж хашгирав.
Тогоо даруй сэрэн ааруулан  ханын онгорхойгоор мєлхєн гарч зугтав…
Баавгай гэр орноо даруй сэлбэн засварлахыг бодон хойноос нь хєєсєнгvй ажээ.
Тогоо, айхын ихээр айн, гvйхийн хурдаар гvйсээр яваад бэлэн зэлэн юман дээр сайхан амьдарч байгаа Шанага дээрээ ирэн:
-Орон байшиндаа багтаа! Аж амьдралаа нэгтгэе гэхэд Шанага:
-Энэ байшин жаахан. Сvvлд ирсэн чи байтугай тvрvv ирсэн би арай ядан багтдаг гээд хаалгаа таглан зогсов.
Тогоо орох гэж гуйж нэг vзээд, тушааж нэг vзээд эцэст нь барилцан авч єдрийн турш ноцолдоод хэн хэнийгээ дийлсэнгvй, шєнєдєє салалцав.
Шанага дулаан сайхан байшиндаа орж хоолны дээдийг идэн тавтай сайхан унтаж хонов. Єглєє босон цонхоороо харахад ойн хvйтэн цасан хяруунд хоол ч vгvй, унд ч vгvй дэр дэвсгэр ч vгvй хоносон Тогоо дагжин чичрэхээс єєр юу ч vгvй болсон vзэгдэв. Иймд Шанага “Над юм бvхэн бэлхэн, байшин дотроо байгаа тул тvvнийг гаран хєєхийн хэрэг юу билээ. Хаалга vvдээ ханги данги тvгжээд байшиндаа амар сууж байя” гэж бодов. Гэвч уг байшингийн эзэн уулын євгєн айсуй явахад энэ бас юу билээ? Гуйлгачин тvvлэгчин л байлгvй, эртхэн хєєн зайлуулъя гэж бодон угтан очиж:
-Євгєн чи надаас зайл! Тэр уулын цаагуур яв. Yvгээр явахыг чинь би зєвшєєрєхгvй гэв.
Євгєн:
-Хvv чи юу хэлнэ вэ? Энэ уул, ой мод, газар ус цєм минийх.
Шанага:
-Чинийх биш, минийх! Худал гэвэл орон байшин минь тэр байна гэж байшингаа заав.
Євгєн гайхан:
-Yгvй ээ, байшин ч бас минийх. Харин чи байшинд минь юунд зєвшєєрєлгvй суув гэхэд Шанага байшингийн учрыг мэдэв. Гэвч бэлэн бvтэн юман дээр бие жаргах дуртай тул:
-Орон байшингаа хаян явсан євгєн чиний хохь! Орон гэрийг эрж яваад олж явсан миний аз. Энэ байшин минийх!  Євгєн чи надаас зайл! гэв.
Євгєн уурлан:
-Энэ тийм vv? Ажил хєдєлмєрєєр амьдрахын оронд бусдын юмыг булаан эзлэгчдэд би хэзээний дургvй. Тvvний дээр чам шиг ийм хэрцгийд бvр ч дургvй, яасан цадгиа алдсан амьтан вэ чи? гээд уулын хєх оготор чоныг дуудан ирvvлж:
-Чоно чи vvнийг иднэ vv? Урна уу, дуртайгаараа бол! гэхэд Чоно:
-Єлєн ховдог над єєдтэй нэр хэзээ байлаа. Урж юу хийх вэ, идэж гэдсээ цатгая гээд шанага руу дайрав.
Шанага зугтахын сайнаар зугтан байшинд орон хаалгаа хаав.
Чоно одоо яаж ч чадахгvй болсон тул євгєн баавгайг дуудан ирvvлж:
-Баавгай чи сонс! Энэ миний байшинд олиггvй нэг муу хvvхэд орчихоод байна. Yvнийг чи хєєн гаргаж, иднэ vv, урна уу дураараа бол! гэхэд Баавгай:
-Идэх, урахыг чоно мэдэг! Би зvгээр хєєн гаргахаа мэдье гээд хаалгыг зад татан чонын хамт оров.
Шанага цонхоор vсрэн гарч чононд хєєгдєн, харайхын хурдаар харайн явсаар Тулгын гадаа ирэн:
-Тулга минь намайг гэртээ оруул! Чоно намайг хєєж явна, чамайг ч мєн идэх нь магад гэхэд Тулга гэртээ оруулан тємєр хаалгаа тvгжив.
Чоно давхин ирээд тємєр хаалгыг яаж ч чадсангvй. Гэтэл баавгай нэмэн ирж юу юугvй эвдэх гэхэд Тулга хурдан сумт буугаа барин гарав. Гэтэл бас ойн євгєн ирээд байсан ажээ.
-Хvv чи сонс! Ойн євгєн би єєдгvй нэг хvvхдийг ойн хєвчєєс хєєн зайлуулах гэж мєрдєн явсаар ирэв. Ингэхэд тэр хvvхэд танайд орчихов бололтой. Одоо над гаргаж аль гэв.
Тулга:
-Євгєн гуай єршєє! Энэ хvvхэд єнчин болоод гэр оронгvй тул гэртээ оруулсан юм. Та ч бас хєєхєє болино уу?
Євгєн:
-Тэр нэгэнт ажил хєдєлмєрєєр амьдрахын оронд бусдын юмыг булаан эзэмших, шунахай муу сэтгэлтэй тул єнчин ядуу нь юуны хамаа. Одоохон хєєн зайлуулж, ой модоо ариутган авъя гэж єєрєє гэрт  орон Шанагыг барин гарч ирэв. Гэвч Шанага бvх буруугаа хvлээн, баян сайхан ойдоо байлгаж єгєхийг гуйхад Євгєн:
-За яая гэх вэ. Yнэхээр буруугаа мэдэж байгаа бол би зєвшєєрье. Гэтэл чи хэрхэн юугаар амьдрах вэ? гэж асуув.
Шанага угаас ажил хєдєлмєрийг хvндэтгэж vздэггvй тул юу гэж хэлэхээ олохгvй сандрав. Ингэхэд нь Тулга хажуугаас нь:
-Ажлаар, ажлаар амьдрах болно. Ажиллахыг би зааж єгье гэв.
Євгєн:
-За тэгвэл ч яахав. Гэвч єєрєє юу гэж бодож байна гэж асуусанд Шанага:
-Тэгнээ. Би ажлаар амьдарна гэв.
Євгєн:
-Yнэхээр ажлаар амьдрах бол би чамайг хєєх байтугай сайшаана. Хэрэв ажлаар бус мєлжлєгєєр амьдарвал уу? Сайхан мэдээрэй! гээд чоно баавгай хоёроо дагуулан явав. Энэ даруй Тулга Шанагад байшин барихыг зааж, орон сууцыг нь бариулж эхлэв.
Шанага, тэр єдєртєє сайн ажиллав. Маргааш нь дунд зэрэг ажиллаад нєгєєдєр нь бараг юу ч хийсэнгvйд Тулга:
-Найз минь чи яагаад ажлаа хийсэнгvй вэ гэж асуув.
Шанага:
-Яах юу байх вэ нєхєр минь . Харсаар байтал чиний гэрт нэг хvн байтугай нэг хэсэг хvн багтах байхад над байшин барихын хэрэг байна уу, vгvй юу гэж бодоод ажлаа муу хийв гэж хэллээ.
Тулга:
-Орон гэр минь зайтай боловч чи ойн євгєний ємнє юу гэж хэлсэн билээ? Єєрєє єєрийнхєє амьдралаар амьдарна гэж ам тангарагаа єгсєн биш билvv?
Шанага:
-Ээ тийм. Би ажлын хvндэд ядраад ам тангараг єгснєє мартаж орхижээ гээд ажлаа тэр єдєртєє сайн хийв. Маргааш нь дунд зэрэг хийв. Нєгєєдєр нь бараг юу ч хийсэнгvйд Тулга:
-За чи яагаад бас ажлаа хийсэнгvй вэ? гэж асуув.
Шанага:
-Ажил хийх гэдэг хэцvv юм байна. Ам тангарагаа єгсний хувьд арай чармайн зургаан хоног хийлээ. Одоо би vнэнээ хэлье. Орон гэрийг чинь харахаас энэ минийх болоосой гэж бодогдон залхуу минь хvрээд байх юм. Иймд чи намайг гэртээ ав. Тэгээд ойн євгєнд л бvv мэдэгд! Ингээд хоёулаа сайхан амьдаръя гэв.
Тулга ихэд уурлан:
-Чи миний гэр орныг харан шунахайрч єєрийнхийгєє барьж чадахгvй байж ямар сайхан амьдрал ярина вэ? Yvнийг чинь би зєвшєєрєхгvй, ойн євгєн ч зєвшєєрєхгvй тул чи одоохон яв. Надаас байтугай ой модноос ч холд гэж хєєв.
Ингэхэд нь явсангvй. Харин байшингаа vг дуугvй барьсан бєгєєд єдєр бvр сайн ажиллан барьж дуусгав. Yvгээр vл барам ажиллахыг суран зvгээр сууж чадахаа больсон ажээ. Арвай буудай хоёрыг тарин ан гєрєєг хажуугаар нь хийж хvний зэрэгтэй амьдрах болов.
Тулга, Шанагын тийм сайн болсонд баярлан:
-Одоо хоёулаа хамтран ажиллаж нэгдэх амьдаръя гэв.
Шанага баярлан хамтран ажиллаж, нэгэнт амьдрахад єєрт нь ёстой баяр баясгалан ба жаргал цэнгэл бий боллоо.
Одоо тvшмэлийн хvv Тогоогийн тухай хэлбэл: Ойн євгєний чоно баавгай хоёрыг дуудан ирvvлж байхад баавгайнаас айн хаашаагаа мэдэхгvй нэг тийшээ зугтсан ажээ. Тэгээд уул нуруугаар тэнvvчлэн євс холтос тєдийхнєєр амьдран яв явсаар Тулга Шанага хоёр дээр иржээ.
Тулга тvvнийг хуучин танилын хувьд “Ай нєхєр минь чи юу болчихоод явж байна вэ?” гэж угтан авч гэртээ оруулав. Шанага бас тvvнийг єрєвдєн хоолны сайныг єгєн, ажил хєдєлмєрийн тухай ярих гэтэл Тогоо ташаа тулан ярвайгаад дуу гарсангvй.
-Ингэхэд чи хэрхэн юугаар амьдрах гэж байна вэ? гэж Тулга асуув. Тогоо:
-Та нар нэгэнт ийм баян чинээлэг болсноос хойш миний амьдрал гvйцэх нь тэр гэв.
-Бидний энэ баян чинээлэг бол хєдєлмєрийн хvч. Чи бас бидэн шиг х єдєлмєрєєр амьдрах хэрэгтэй гэж Шанага хэлэв.
Тогоо:
-Юу? Би хєдєлмєр хийх гэж vv? Би тvшмэлийн хvv болох тул хєдєлмєр хийх учиргvй. Харин та нар над хєдєлмєрлєж намайг баясган жаргааж байх хэрэгтэй гэв.
Yvнд Тулга уурсан босон харайж, тvvнийг салам болтол нь нvдээд сархинаг болтол нь хавтайлгаад, гадаа гарган хаячихав гэнэ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу