2015-04-27 02:34

Мисс Н.Ану загварын амжилтаа бататгаж, Азийн супер модель боллоо

“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн сайхан бүсгүй. Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа тэрбээр хошин урлагийн уран бүтээлчдийн урилгаар шоу тоглолтод нь оролцоод амжсан.

Бийлэгжүү эрчүүдийн болзох саналаас татгалзан, үе тэнгийн залууг насны ханиараа сонгосон мисс Н.Ану өнгөрсөн жил гэрлэх саналыг нь зөвшөөрч, албан ёсоор сүйт бүсгүй болоод байгаа. Өдгөө хамтдаа амьдарч буй тэдний хувьд нижгэр хуримын тов дуулгахаасаа өмнө хэн, хэнийхээ хүсч тэмүүлсэн амжилтыг гаргахыг хичээж буй гэсэн.
Тэгвэл мисс бүсгүй маань саяхан БНСУ-д зохион байгуулагдсан “Азийн супер модель-2015” тэмцээнд амжилттай оролцон тэргүүлж, Гран при шагналыг нь хүртжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд албан ёсоор мэдэгдэж “Энэ жил Монголоос сонгогдсондоо баяртай байна. Цаашид ихийг хийж бүтээх болно оо. Хамт байсан, тусалж дэмжсэн найзууддаа баярлалаа. “Монгол модель” агентлагийн хамт олон, захиралдаа маш их талархаж байна. Ээждээ, дүүдээ, гэр бүлийнхэндээ хайртай шүү. Мэдээж үргэлж миний арыг дааж явдаг хайртдаа их баярлалаа” хэмээн сэтгэл догдлон бичжээ. 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу