2015-05-07 02:38

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, Монгол Улсын Ардын жүжигчин,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа нь 1915онд Баянхонгор аймгийн Өлзийтсүмын нутаг Ихэн хашаатын худаг гэдэг газар төржээ. Хошууны баг сургууль болонЦэцэрлэг мандалын  дунд сургуульд хоер жил суралцаад 1930-1933 онд Улаанбаатар хотын Багшийн сургуульд дэвшин суралцахдаа хөгжимийн бүлгэмд элсэн орж,дуу хөгжимийн  багш О.Дашдэлэгээр үндэсний хөгжим тоглох аргыг заалгажээ.1933-1937онд ЗХУ-ын Эрхүү  хотод мал эмнэлгийн теxникумд сурч байхдаа Орос ардын найрал хөгжимийн дугуйланд явж,улмаар Эрхүүгийн радиогийн  найрал хүгжимд хүгжимчин болсон байна.

С.Гончигсумлаа 1937 оноос Өмнө говь аймгийн Луус суманд малын бага эмч орчуулагч багшаар ажиллаж хөдөлмөрийн гаргаагаа эхэлжээ.1939 онд Нотыг өөрөө сурах бичиг хэмээх хөгжимийн  онолын ном бичсэн нь хөгжим анхлан сурах ном болж,Монгол үндэсний хөгжимийн зэмсэгийн өнгө,цараа,хөгний тогтолцоо,хөгжимдөх арга барилыг тодорхойлжээ.1940 онд шинээр байгуулагдсан Циркийн сургуульд элсэн орж,аккпрдион хөгжимд суралцан циркийн анхны 19 хөгжимчний нэг болоод 1941оны долдугаар сард Улсын циркийн нээлтэд оролцсоны зэрэгцээ Дорноговь,Дорнод,Хэнтий аймгуудаар явж тоглож байжээ.

Тэрбээр 1941 оны Октябрийн баяраар Чамайг үдье уянгын дуу зохион улсын уралдаанд 1байр эзэлж хөгжимийн зохиолч болох замналаа  эхэлсэн ажээ.1942онд Л.Мөрдорж,Ж.Раднаабазар нарын хамт зохиосон Ахан дүүсийн баяр  дуу нь Монголын циркийн айлчлан тоглосон Улаан Үдэд анх дуурссан юм.1943оны намар Хөгжимийн консерваторт явахдаа О.Дашдэлэг багшдаа зориулж Ээждээ хэмээх алдарт дуугаа зохиосон гэдэг.

С.Гончигсумлаа 1943-1950 онд ЗХУ-д П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжимийн академид хөгжимийн зохиолч,удирдаач гэсэн хос мэргэжилээр суралцаад Ц.Дамдинсүрэнгийн Бүүвэйн дуу зохиолоор бичсэн симфони найрал хөгжмийн удиртгалаар дипломоо хамгаалжээ.Тэрбээр 1950 оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжимийн зохиолч,удирдаач,1958оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдаач,1960 оноос Радио телевизийн улсын хороонд хөгжимийн ерөнхий зөвлөх,1957 оноос Хөгжимийн зохиолчдын холбооны товчооны дарга,1964-1983онд уг холбооны даргаар тус тус  ажилаж иржээ.

С.Гончигсумлаа БНМАУ (1951) баримтат кино,Буурал бүсгүй (1953)драмын жүжиг,Манай аялгуу(1956) Сэрэлт (1957) Улаанбаатарт байгаа миний аавд(1961)зэрэг уран сайхны киноны хөгжимийг зохиожээ.

Тэрбээр үүрийн зохиосон бүтээлүүдээр  мэргэжилийн хөгжмийн дэг сургуулийг төлөвшүүлж өгсөн хүн.Үнэн дуурь Ганхуяг Хошуу наадам,Сүнжидмаа,бүжгэн жүжиг,симфонийн төрлөөр таван том симфони симфони удиртгал,найраглал,чуулбар,төгөлдөр хуур найрал хөгжимийн,морин хийл-найрал хөгжимийн концерт,Бодол,Монгол бүжиг,төгөлдөр хуурын аязууд,хийл төгөлдөр хуурын сонатино,романс,төгөлдөр хуурын24 прелюди ,зэрэг 200 гаруй бүтээл туурвисны олонхи нь манай хөгжимийн алтан сан хөмрөгт орсон билээ.

1956 онд Ч.Лодойдамба,Д.Сэнгээ нарын цомнолоор Үнэн дууриа зохиосон нь ардын ярилцаа дуу,үглэн дуу,бадрал дууг хоршил,гурван зэрэг өрнийн дуурийн хөгжимийн гол төрлүүдтэй хослуулан ашигласан нь Монгол дуурьт шинэ алхам болсон.1958 ондбүтээсэн Ганхуяг бүжгэн жүжиг нь манай хөгжимийн театрын хөгжилд онцгой нөлөө үзүүлж,үйл явдлыг өрнөлтэй,оргил тайлалтай нь нэгтгэн үзүүлэх,бүжгийн хэлээр илэрхийлэх үүдийг нээн өгч,хөгжим нүсэр дуурсгалтай,шигүү найрал эгшиг найралжуулгатай бүтээл болсон байна.

С.Гончигсумлаа 1957 онд Монгол ардын 92 дууг түүвэрлэн  Ардын дуунууд нэртэй  ном хэвлүүлсний дара дуучид ,хөгжимчдөд зориулан аяыг нь хэвээр үлдээж,найруулга хийх болжээ.

Тэрбээр нийтийн дууны урлагт утга уянгын уур амьсгал оруулж,вальс хэмнэлийг авчирч (Намын тухай дуу),(Сүхбаатарын морин цэрэг),(Найрамдал),(Энх тайван),зэрэг дуунууд нь аы аялгуу,бүтэц дуурсгалаараа манай хөгжимийн цар хүрээг найрал дууны төрлөөр өргөжүүлж,улс төрийн дуунд том шинэчлэл хийжээ.(Чамайг үдье),(Сүлд модны наадмын дуу),(Хайрын дуу),(Өргөн хангай нутаг),(Ээждээ),(Жаргаах зүрхэн),(Униар татсан уулсын дээгүүр),зэрэг иргэний болон утга уянгын 60 гаруй дууны ая зохиож,дуучид,хөгжимчидийнчадлыг бадраан сонсогчдын гоо зүйн  сэтгэлгээг хөгжүүлэх,хөгжимийн боловсролыг дээшлүүлэхэд  чухал нэмэр хандив болсоор ирсэн байна.

С.Гончигсумлаа 1957 оноос Хөгжимийн зохиолчдын холбоог үүсгэн байгуулалцаж,гучаад жил удирдахдаа хөгжимийн зохиолч хөгжимчидийг бэлтгэх,хөгжимийн урансайхны  бодлогыг хөтлөн явуулж,уг холбоог уран бүтээлчидийн гал; голомт болгосон төдийгүй олон улсын хөгжимийн зөвлөлийн гишүүн байгууллага болгожээ.Холбооны дэргэд хөгжим дуу бичигчдийн дугуйлан байгуулсан төдийгүй ,УБДС-ийн хөгжмийн зохиолчийн ангид, багшилж З.Батсүх,М.Магсаржав,Б.Шарав,X.Билэгжаргал,Г.Пүрэвдорж,Ц.Чинзориг зэрэг авьяаслаг шавь төрүүлжээ.

Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 1965 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол,1971онд Ардын жүжигчин цол олгосноос гадна,1961онд үлгэрийн сэдэвт (Ганхуяга) бүжгэн жүжиг зохиосон учир Төрийн шагнал хүртээж 1975.1985онд Сүхбаатарын одон,1956онд Алтан гадас одон болон бусад ойн медиалуудаар шагнажээ.Мөн Дэлхийн энх тайвны зөвлөлийн хүндэт медаль,ЗХУ-ын Найрамдалын одон,Болгарын Г.Димитровын медал,1975онд Герман,Болгар улсынХөгжимийн академийн сурвалжлагч гишүүнээр сонгогд  байжээ.1995 онд 80 насны ойгоор нь Улаанбаатар хот дахь Хөгжим бүжгийн коллежийг түүний нэрэмжит болгожээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу