2012-04-09 12:49

Төмөр байшинтай мангас эмгэн

Эрт урьд цагт төмөр байшинтай мангас эмгэн арван хоньтой амьдардаг байжээ. Мангас эмгэн арван хонио өдөрт нь тууж гараад хариулж явдаг байв. Амьтан хүн жирийн малчин юм байж гэж бодоод л хүрээд ирэхээр нь манайд очиж цай уу. Би хониноосоо нэгийг алж өгнө гээд, мэхлэж төмөр байшиндаа авч ирээд төхөөрчихөөд байдаг байж. Нэг өдөр их өлсөж цангасан нэг бадарчин явж байгаад тэр мангас эмгэнтэй тааралдаж гэнэ.... Эмгэн их баярлаад манайд очиж цай унд ууж хонож өнжиж амар. Би энэ хэдэн хониноосоо нэгийг алж өгье гэхэд нь бадарчин их баярлаад л яасан сайхан зантай эгч вэ? гэж бодоод дуртай зөвшөөрч эмгэнийг дагаж явжээ. Тэр эмгэний арван хонь тарган гэдэг учиргүй. Ёстой сүүлээ дааж ядсан иргүүд байжээ. Бадарчин хэдэн хонийг нь туулцсаар гэрт нь ирсэн чинь нэг жижигхэн төмөр байшинтай юм гэнэ. Эмгэн төмөр байшингийнхаа хаалгыг онгойлгож хэдэн хонио оруулаад бадарчинг ор ор гэж гэнэ. Бадарчин орж ирсэн чинь баруун талдаа өндөр үргэлж ортой, зүүн талдаа хэдэн хонио хашдаг хашлагатай голд нь гал зуухтай юм гэнэ. Эмгэн хаалгаа дотроос нь цоожлоод гал түлж бадарчинд сайхан цай чанаж өгөөд нэг хонины гуя өгсөн учир бадарчин ч хагартлаа идэж цаджээ. Эмгэн өргөн орныхоо ар талд бадарчинд ор дэр засаж өгөөд, өөрөө бадарчингийн өмнүүр унтаж гэнэ.
Шөнө бадарчин нэг сэрсэн чинь учиргүй их гал түлчихсэн маш халуун, эмгэн зуухны аман дээр суучихсэн нэг их урт төмөр улайсгаад гарган ирж хэд цохиж давтаж байгаад буцааж гал уруу шургуулаад бадарчингийн урдуур хэвжээ. Бадарчин: Энэ мангас эмгэн байжээ. Одоо намайг энэ улайсгасан төмрөөрөө сүлбэж алаад шарж идэх гэж байгаа юм байж, гэж мэдээд унталгүй сэрүүн хэвтэж байсан чинь эмгэн хурхирч эхэлжээ. Бадарчин босч хувцаслаад гарах гэтэл хаалга нь цоожтой, эмгэн түлхүүрийг өөрөө биедээ авч явдаг учир харанхуйд яаж ч болохгүй болжээ. Ингэхээр мангас эмгэнийг алж байж түлхүүр олж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол мангас, эмгэнд идүүлэхээс өөр аргагүй болжээ. Тэгээд бодож байснаа тэр галд шургуулчихаад байгаа улайсгасан төмрөөр мангас эмгэний хоёр нүдийг сүлбэвэл сохор эмгэн барьж идэж чадахгүй гэж бодоод ухасхийн улайсгасан төмрийг шүүрч аван унтаж байсан мангас эмгэний хоёр нүдийг сүлбэжээ. Мангас эмгэн цочин харайж босоод, аа чи тийм сүрхий шулам байсан юм бий гэж бадарчинг үнэртэн хөөж гарчээ. Эмгэн баруун талд гарахаар нь бадарчин зүүн талд гараад, зүүн талд гараад очиход нь баруун талд нь үсэрч гараад бүтэн шөнө хөөцөлджээ. Үүр цайж гэрэл гэгээ орохоор мангас эмгэн их ядарч бадарчин ч сульдсан байж гэнэ. Тэгсэн чинь хэдэн хонь нь бэлчээрт гарах цаг болов гэсэн маягтай үүд рүү хошуурч байжээ. Эмгэн: За чамайг би хэдэн хонио гаргаж зайтай болгож байгаад барьж амьдаар нь цусыг чинь сорно доо гээд хаалгаа таглаж байж онгойлгоод, хонио ганц ганцаар нь хажуу талд нь зогсож байж нуруу гэдэс, хавиргыг нь илбээд л гаргаад байж, тарган том иргэнүүд болохоор гэдсийг нь илбэхээр дээр дээр үсрээд гадагш гарч байжээ.
Бадарчин яг хаалгаа голлон зогсож байгаад, эмгэн нэг хонины нурууг илбэчихээд гэдсэн доогуур нь гараа хийх гэтэл хонины дээгүүр нохой харайгаад орхисон чинь хонины нуруун дээр хамт хаалганы гадаа гарч гэнэ. Бадарчин унаад бостол мангас эмгэн хормойн үзүүрийг хальт самардаад хараал тавиад хоцроход нь бадарчин хэдэн тарган хонийг нь тууж аваад яваад өгчээ. Мангас эмгэн сохор учир яаж ч чадалгүй харангадаж үхэж гэнэ ээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу