2015-07-08 05:23

Алдарт зохиолч Эдгар По-гийн хайрын түүх

Эдгар По бол дэлхийн хамгийн гайхамшигтай, хамгийн уянгалаг эохиолчдын нэг мөн. Аугаа зохиолчийн хувьд Америкийн уран зохиолд хүндтэй байр суурийг эзэлнэ. Гэвч идэр залуудаа мөрийтэй тоглоом, бор дарсанд толгойгоо мэдүүлсэн учир Виржинийн их сургуулиас хөөгдөж байжээ. Тэрчилэн Америкийн цэргийн тэргүүлэх сургууль болох Вест-Пойнт дахь Цэргийн академид элсэж чадсан хэдий ч бусад нь сургалтын талбайд дадлага хийж байхад хуарандаа шигдэн сууж шүлэг бичин, цэргийн дүрэм ноцтой зөрчсөн учир бас хасагджээ.

Хар багадаа өнчирсөн Эдгар хүүг тамхины наймаачин үрчлэн авсан боловч хэдэн жилийн дараа дургүй нь хүрч нэгэн өдөр түүнийг саваа модоор жанчиж, өв хөрөнгөө залгамжлуулах нь байтугай ганц ч пенни өгөлгүй гэрээсээ хөөж гудамжинд гаргажээ. Ганц төрсөн эгч нь галзуурч нас барсан болохоор түүнийг бас солиотой гэж далдуур гоочилдог хүмүүс байв.

Погийн дурлалын түүх нь уран зохиолын олон зохиолын сэдэв, эохиомж болж болох юм. Халаасандаа ганц ч долларгүй, найруулсан спирт уудаг хэрнээ эхнэр авч дөнгөжээ. 26 настайдаа хоёр дахин дүү, 13 настай охиныг гэргийгээ болгожээ. Хуучны домгоор бол иймэрхүү гэрлэлт дорхноо бүтэлгүйтэх ёстой атал тэгсэнгүй. Тэд атаархам бат бэх хос болжээ. Цэл залуу эхнэрээ бурханчлан шүтэж, англи хэлийг мөнхөд баяжуулсан тансаг сайхан мөрүүдийг түүнд зориулан зохиосон билээ.

Хайр дурлалын шүлгээс гадна дэлхийн уран зохиолын сувд эрдэнэ болох өгүүллэг, тууж бас үлдээсэн билээ. Гэхдээ тансаг шүлэг, өгүүллэгээ борлуулж чаддаггүй байснаас тамхины мөнгө олж дийлэхгүй насаараа ядуу зүдүү амьдарч байжээ. Гэвч

Хад хайрцаг мэт шүүгээ дээр сүглийх
Хон хэрээ чулуун хөшөө мэт заларна
Хөдөлгөөнгүй хөшсөн хүүр мэт түүний харцанд
Хөөрхий миний сэтгэл аргамжаатай нь гаслан
хэмээх хэзээ ч мартагдашгүй мөрүүдийг хүн төрөлхтөнд бэлэглэсэн билээ.

“Хар хэрээ” найраглалаа өчнөөн төчнөөн удаа засварлаж бараг арван жилийн турш бичжээ. Гэтэл найрууллаа хэвлүүлээд дөнгөж хоёр паундын шагнал авч халаглаж байв. Гэтэл хожим нь уул найраглалын гар бичмэл нь 10 мянган паундын үнэ хүрч байсан нь гайхалтай.

Нью-Йорк хотын хөл хөдөлгөөн ихтэй нэгэн талбайд По түүний гэргий Виржиния бүсгүй нарын амьдран сууж байсан байшин одоо ч яг хэвээрээ бий. Эдгар По эзнээс нь царайчлан байж өрөө хөлсөлж байх үед тэр байшин эвдэрч нурах дөхсөн байжээ. Тэр үед энэхүү байшин одоогийнх шиг тэнгэр баганадсан олон байшингын дунд биш нов ногоон цэцэрлэг дотор оршин байжээ. Тиймд хавар болохоор Цэцэглэж буй голт бор, интоорын модны хамар сэнгэнэм сайхан үнэр ханхалж зөгийн дүнгэнээ сонсогдож үнэхээр сэтгэл тэниймээр сайхан байдаг байжээ.

Нэг өрөөг сарын 12 шиллингээр хөлсөлж суудаг ч үнийг нь хугацаанд төлж дийлэхгүй хэл ам удна. Мөнгөгүйн улмаас сүрьеэ өвчтэй эхнэртээ идэх эүйл авч чадахгүй, олонтаа мацаг барина. Тэгээд хавар багваахай цэцэг соёолоход толгойг нь тасдан авч чанаж өл залгана.

Хэвтрийн өвчтэй эхнэрээ хэдэн хоног дараалан гэдэс хоосон байлгаж байгааг чих дэлссэн хөршүүд нь тэднийд сагс дүүрэн идэх, уух зүйл авчирч өгдөг байсан удаа олон ажээ. Эдгар По дууны үг бичих авьяастай, Виржиния бүсгүй хайр дурлалын увидастай байсны хувьд энэ хос амьдралын хатуу хүтүүг хоёул насан туршаа тэвчээртэй даван туулжээ.

Виржиния бүсгүй сүрьеэ өвчин нь хүндэрч хэвтэрт орж сүрлэн гудсан дээр өл хоосон, нөмрөх хөнжилгүй хэцүү байдалд байлаа. Түүнийг даарч дагжин чичрэхэд эх нь гарыг нь, Эдгар хөлийг нь барьж дулаацуулна.Вест-Пойнт дахь цэргийн академид суралцаж байх үеэсээ өмсөж байсан цэргийн цуваараа эхнэрээ хучиж шөнө болохоор муур энхрийлэн аргадаж байж гэргийнхээ хөл хавьд хэвтүүлж хөлийг нь дулаацуулдаг байв.

Нью-Йорк хотын захиргаа хэзээ хойно олон жилийн дараа Эдгар Погийн хөлслөн суудаг байсан өрөөтэй байшинг бүхэлд нь худалдан авч гэр музей болгожээ. Энэ гэр музейд хүмүүс ирж ертөнцийн эрээн бараан амьдралыг эрэгцүүлэн боддог юм.

Виржиния бүсгүй нэгдүгээр сард өөд болж өдөр шөнө ээлжилсээр хавар ирэв. Цэцэрлэг дээгүүр сар мандаж тэнгэрийн алсад одод анивчина. По хайрт ханиа дурсаж гуниглан сууна.Ийнхүү сууж байхад нь яруу найрагчаас хайрт амрагаа магтан дуулсан хамгийн шилдэг мөрүүд сэтгэлд нь бууна.

Саран авхай саруул орчлонд гэрэлтэн мандахдаа 
Сайхан Эннабел Аигийн минь тухай 
Мартагдсан дурсамжийг эргэн шивнэнэ 
Түнэр харанхуйг цочоож анивчих оддын гялбаа 
Төгөлдөр гоо түүний минь харцыг тэр орлоно 
Энхрий ялдам эрхэмсэг гоо чамтайгаа би 
Элээж олон шөнийг өнгөрөөсөн
Энэ газартаа уусан шингэсэн чинийхээ цогцсыг
Энэрэлгүй нүдчих далайн давалгаа мэт миний сэтгэл үл амарна 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу