2012-05-30 07:13

Цоглог оюутан - Tsoglog oyutan - Хурд - Hurd

Зүрх сэтгэл минь омголон
Ухаан бодол минь уужим сэргэлэн
Би цоглог оюутан

Багшийн дэргэд бардам ухаалаг
Охидын дэргэд өнглөг мөнгөлөг
Би цоглог оюутан

Дахилт:
Хамт олныг хаашаа ч эргүүлэх нөлөөтэй
Хатуу багшийг хайлуулж уяраах аргатай

Ажиг сэжиггүй хичээл тасалсан ч
Алдсан бүхнээ сэргээх чадвартай
Би цоглог оюутан

Агт дэрвэж хааяа танхайрсан ч
Алдаа эндэлгүй араа даадаг
Би цоглог оюутан

Дахилт:
Хамт олныг хаашаа ч эргүүлэх нөлөөтэй
Хатуу багшийг хайлуулж уяраах аргатай

Хөөрхөн охидыг араасаа дагуулдаг
Хөгжил баясал ад шидтэй
Би үнэхээр цоглог оюутан

Эргэцүүлэн бодох өөдрөг сэтгэлтэй
Эргэж буцалтгүй зорьсондоо хүрдэг
Би үнэхээр цоглог оюутан

Зүрх сэтгэл минь бардам омголон
Ухаан бодол минь уужим сэргэлэн
Би цоглог оюутан

Дахилт:
Хамт олныг хаашаа ч эргүүлэх нөлөөтэй
Хатуу багшийг хайлуулж уяраах аргатай

Хөөрхөн охидыг араасаа дагуулдаг
Хөгжил баясал ад шидтэй
Би үнэхээр цоглог оюутан

Эргэцүүлэн бодох өөдрөг сэтгэлтэй
Эргэж буцалтгүй зорьсондоо хүрдэг
Би үнэхээр цоглог оюутан

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу