2012-05-30 10:49

Click Click Boom - Click Click Boom

Click Boom ирлээ, нүдээ нээ
Гинжин тогтолцоогоор цувуулна, бид өгүүлнэ, үгээ
Хэлэх хэдэн зүйлээ найман зовхис, дөрвөн зүгээр
Хэнээс ч эмээхгүйгээр хэмнэлт хэллэгт үгээ
Үгүй ээ ахын дүү бид нар чиний хувьд аав чинь байна
Аймар гэж зурагтаар яригчдын тархинд таавчиг байна
Бидний хэн нь ч байсан CCB-ын гарчигтай
Биднийг дутуу үнэлэгсдэд бүгдэд нь салаавч өг май

Сэргэн мандалт хаврын тэргүүн өдөр хуран чуулна
Эргэн сандалд суухыг хугацаа урин дуудна
Цогцосонд юм бий эсэхийг Nigga-гаараа дурандуулна
Гөлөг шиг гаслуулж уулын буга шиг урамдуулна
Хорчны ухаан цаг нь болохоор хэнийг ч шоронжуулна
Төөрсөн яваа нөхдийг хариулан гэр оронжуулна
Чиний нүүрэнд хөндлөн ** дугуй доромжлуулна
Хүүхдүүдийн аманд чихэр хийж урамшуулна
Эргэн ирсэн ахан дүүс дэлхийг донслуулна
Мэддэг чаддаг бүхний эцсийн цэгийг оношлуулна
Жинхэнэ real гэсэн эгшиг авиа сонсгуулна
Өнгөрсөн бүхэнд хүндлэл үзүүлж дуурсах болно

Онгодоо л та л өгч хойчийн үйлдэл найруулагч
Оньсого таавар тааварлагч үхэл гэрэл дагуулагч
Гавал тархи задлагч од гаригсаар нисэгч
Гудамжинд сахиусаа аврагч хар хөнжилд донтогч
Түүхэнд бичигдсэн ахан дүүс цэцэн үгийн дүрс
Тохиолдолд үл итгэх сүнс хар шидтэн хүч нь төгс
Бөмбөг дахин угсрагдана, бахархал дахин сэрнэ
Click click boom

Хараалын үгээ дутагдал руу зүглүүлнэ
Харин магтах зүйлээ бүгдийн өмнө үглүүлнэ
Цагийн ороо бусгаад тэнэг хүнээр зөвлүүлэвч
Үл хөдлөх хөрөнгийг чиний тархинд өвлүүлнө

Сайхан муухайгийн завсар шагайсан буу
Цахим ертөнцийн гүн рүү ангайсан дуу
Ахин шүдэнзээ зурж асаасан зул
Хэзээ ч элдэв хиймэл зүйл дусаасангүй

Амрыг эрье би Nomad
Яг тийм I am be
Хүч нэмнэ бүлэгтээ би миний орон зай
Бузар булай бүхнийг түгээгч гэлүү түй май
Бидний нэрээр хүн зодно гэнээ п****кууд сонсож бай
Click click boom нийгмийн дайсан гэнээ битгий ш**
Click click boom хэрүүл хайсан гэнээ битгий ш**
Хүүхдүүдийг уруу татдаг гэнээ битгий ш**
Бүгдээрээ золбин гарууд гэнээ битгий ш**
Битгий ш** гэж хэлдэг болохоор бүдүүлэг харанхуй
П***а нар байна гэж ойлгоод бацаан нар бусдаас онцгойрно
Хараалын үгээрээ яачихсан юм гангста дүрээрээ
Уучлаарай ахын дүү нар бид нар тийм биш ээ
Нийгмийн дайсан болох гээгүй зүгээр л үнэнийг нь хэлсэн юм
Хэрүүл хайсан бишээ өдсөн п****кын хариуг нь барьсан юм
... шаана үнэнийг хэрүүлээр моожуудаа эргүүлэхдээ
Бидний нэрийг битгий зээл тэнгэр газар хилэгнэнэ
Ер нь хамаа алга п***а бүгдийг нь хараал идэг
Үзэг цаас минь нийлэхэд хууль эрүүгийн зүйл анги
Зүгээр л цаас п***а сугууд цааш далдай
Click click boom-ын алдар үргэлж цуурайтна санаж яв

Сайхан муухайгийн завсар шагайсан буу
Цахим ертөнцийн гүн рүү ангайсан дуу
Ахин шүдэнзээ зурж асаасан зул
Хэзээ ч элдэв хиймэл зүйл дусаасангүй
Сайхан муухайгийн завсар шагайсан буу
Цахим ертөнцийн гүн рүү ангайсан дуу
Ахин шүдэнзээ зурж асаасан зул
Хэзээ ч элдэв хиймэл зүйл дусаасангүй

Энэ хэмнэл үнэхээр зогсохгүй ээ битгий ай
Тэмцэл байна, баруун зүүн чихэнд минь хөгжим эвцэлдүүлэн байна
Махаас гадна тархинд дүүрэн байгаа бодлоо чихцэлдүүлэн
Бичсэн зүйлийгээ шүлэг нийлүүлэн гарсан дуунууд үнэт зүйл минь
Өнгөрсөн дөрвөн жилийн түүнийг би сөхнө
Бидний сонгууль гээд өгдөг бөгс долооно 76д
Нийтээр мөнгө олох тэдний мэх нь хараад яаж
Ам үл нээхийн битгий ш** гээд хашхирч
Ард түмэн бодно нэгийг гудамжны анхны CD-г мөнгөөр солих hustla
Үл хөдлөх хөрөнгө карманд одоо ч хадгалаастай
Дарханыг тэд дийлсэн хайр дутсан ард түмэнд
Үнэ цэнэ хүнийг дээдлэх чанар click boom

Амьдрах эрхтэй хүн хайрлах эрхтэй
Хүн хүндээ хүн хэтэрхий хэрэгтэй
Он цаг хязгааргүй орчлонг туулаад
Мөрөө өргөж хий гарахад даанч дээ
Дэлхийгээс том гэж өөрийгөө би зүйрлэхдээ
Үгүй байж аргагүй ч үхнэ гэдгээ ойлголоо
Хүн гэдэг аюултай бүтэн нэр томьёо
Өөдөө ирсэн ... доошоо идсэн үйл лай
... минь чи миний үр болно
Хожим зүйл чиний чихэнд хүрэх болно
Гайхалтай нь үлдээсэн зүйл минь байх л болно
Төрөөд үхэх миний амьдрал болдогоороо л болно

Сайхан муухайгийн завсар шагайсан буу
Цахим ертөнцийн гүн рүү ангайсан дуу
Ахин шүдэнзээ зурж асаасан зул
Хэзээ ч элдэв хиймэл зүйл дусаасангүй

Цаг хугацаа, хүний мөн чанар
Ахан дүүс, эв нэгдэл, энх тайван
Click click boom, исгэрэх сум
Click click boom
Click click boom

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу