2015-11-28 06:49

Ц.Эрдэнэцэцэг: Хөөрхөн байхаасаа илүү чадвартай байх ёстой болов уу

Жүжигчин байх амаргүй мэргэжлийг тэр 2009 онд сонгосон. Тиймээс ч сургуулиа төгссөн жилээ жүжигчин, найруулагч Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд туслах дүрээр олны өмнө гарсан. Түүнийг Цэнд-Аюушийн Эрдэнэцэцэг хэмээх бөгөөд уншигч авхай та түүнийг “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус”олон ангит кинонд гарсан дүрээр илүү сайн мэдэх байх. Жүжигчин хүнд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх байдаг бол  баруун талын хацарт байх мэнгэ Ц.Эрдэнэцэцэгийг тододгоно.

Тэрбээр 2013 онд С.Баттулагийн найруулсан “Дэлхийд дурласан сар” кинонд туслах найруулагчаар ажиллаж, өөрийгөө сорьсон юм. Тэрбээр “Сүүлчийн шөнө”, “7 бурхан од харвадаггүй”, “Мөрдөгч” олон ангит тоглосон авьяаслаг уран бүтээлчтэй та бүхнийг танилцуулж байна.

 

-Жүжигчин болоход тань юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Би багадаа тогооч болоод өөрийн ресторанаа нээнэ гээд онгоцны үйлчлэгч болчихсон олон орноор аялах зэрэг мөрөөдөлтэй байсан. 11 дүгээр анги  төгсөх жил ээж маань миний охин жүжигчин болвол гоё юм биш үү. Кино үйлдвэрийн тэнд Кино урлагын сургууль байдаг юм байна очоод шалгуулаад үзэх үү гэсэн. Тус сургуульд очиход С.Болормаа багш шалгалт авсан юм. Урьд нь зогсоод дуулж, бүжиглээд, төрөл бүрийн авьяасаа үзүүлж, шалгуулсан. Тэгээд маргааш нь сургуулиас  залган та тэнцсэн гээд л жүжигчин гэх мэргэжлээр сурч эхэлсэндээ.

-Цэрэндагва багшаасаа суралцсан хамгийн том зүйл юу байв?

-Есдүгээр сарын 1-нд сургууль дээр очиход нийт тэнцсэн хүүхдүүдийг гурван багш ангид хувиарласан юм. Ингээд би Цэрэндагва багшийн ангид суралцахаар болсон. Дөрвөн жилийн хугацаанд багшийнхаа дор сурж төгссөндөө маш их баяртай байдаг. Мэдээж энэ хугацаанд мэргэжил талаасаа ч хүн талаасаа ч маш их зүйлийг багшаасаа сурсан. Тэр дундаас зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж сурсан гэж боддог. Хүн магтаалд бардаж, зэмлэлд гундаж болохгүй гэдгийг сайн ойлгосон.

-Жүжигчин хүн хөөрхөн байх авьяастай байхын аль нь давуу тал болох бол?

-Жүжигчин хүн өөрт оноогдсон дүрд хувирч түүний дагуу харагдах байдлыг бүрдүүлдэг. Хөөрхөн байхаасаа илүү чадвартай байх ёстой болов уу. Гадаад үзэмжийг яаж ч өөрчилж болно шүү дээ.

-Таны хувьд хэд хэдэн кинонд туслах дүрд тоглосон. Хүмүүс болохоор туслах гол дүр чухал гэдэг. Харин ч туслах дүргүйгээр гол дүрийг тододгох аргагүй мэт. Үүнтэй санал нийлэхүү?

-Санал нийлж байна. Хааны дүрийг зарц нь тоголдог шүү дээ. Тийм дээ ч туслах дүрүүд гол дүрийг тодотгож өгч байдаг.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Гурван хоногийн өмнөөс эхлээд нэгэн шинэ киноны уншлага бэлтгэл ажил эхлээд байгаа. Найруулагчаар Мөнгөнтулга ажиллаж байгаа. Одоохондоо киноны талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй байна.

-Залуу уран бүтээлч учир томоохон зорилт тавьсан байх. Зорилтоосоо хуваалцаж болох уу. Энэ зорилтондоо хүрэхийн тулд яаж мэрийж байгаа вэ?

-Хийхээр зорьсон  олон ажил байгаа. Юун түрүүнд мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулж, илүү их зүйлийг сурч боловсроно доо. Урлагын хүн мэдлэг боловсролтой байх хэрэгтэйн үүднээс гадаад хэлээ сайжруулах, ном зохиол унших, шинээр гарч буй кино, жүжгийг алдахгүй үздэг.  Мөн эрүүл чийрэг зөв бие галбиртай байх үүднээс өөртөө цаг гарган тогтмол фитнессээр хичээллэж байгаа.

-Таны хувьд олны танил ямар хүнийг хүндэлдэг вэ?

-Манайд үлгэр жишээ авах чадвартай мундаг уран бүтээлчид олон байдаг. Тэр дундаас онцлох нь Алтанцэцэг эгч буюу Аяа эгч минь байна. Миний хувьд их үлгэр дууриалал авдаг. Амьдралын ч ажлын ч хамгийн том зөвлөгч, шүүмжлэгч хүн. Мөн  найруулагч, жүжигчин С.Баттулга ахаасаа мэргэжлийн талаасаа олон зүйлийг заалган сурсан.

Т.Буянаа

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу