2016-02-25 01:57

“Аниргүй дэх өнгө” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2016 оны 2-р сарын 25-ны өдөр буюу өнөөдөр 18:30 цагт “Бэст” арт галерейд нээлтээ хийх гэж байна. 

Үзэсгэлэнгийн үеэр сонсголын бэрхшээлтэй 10 залуу уран бүтээлчийн 16 шилдэг уран зураг ба график ажлуудыг танилцуулж, уран бүтээлийн ярилцлага өрнүүлэх юм байна. 


Дэлгэрэнгүй мэдээллийг: 319015, 319017 утаснаас авах боломжтой.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу