2012-04-09 13:58

Галшарын магтаал

Зэ. Номин цэнхэр зандан хүрний удамтай
Норов хүрэн, хонгор зээрдийн угшилтай
Элбэг хээрийн гайхам хурдыг дуурайсан
Идэр хээрийн үр хойчыг залгамжилсан
Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
Найман зовхит алсын барааг ширтсэн
Навчин хөөрхөн чих юугаа солбилзуулан
Нарийн урт хүзүү юугаа дуухайлган
Эрдэнийн дээд толгой юугай хаялан
Эрцэт цагаан шүд юугаа яралзуулан
Эзэн хүнээ харан харан эвшээдэг
Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
Дөрвөлжин зоонд нь хүч тэнхээн хуралдсан
Дөрвөн жац нь хурдан шандсаар цогцолсон
Холын холд цуцалгүй гүйсэн
Хурдан шинж, төгс төгөлдөр бүрдсэн
Настан буурлуудад зүйл бүрээр магтагдсан
Нутгийн айлууд зураг хөргыг хадгалсан
Ийм хурдан унага Галшард төрдөг юм
Тийм хурдан хүлэг Галшард байдаг юм

Зэ Галшарын унаган адуу хосын хүрэн зүрхтэй л гэдэг
Хоёр сугандаа гуурстай л гэдэг
Хонгор голдуу зүстэй л гэдэг
Хулан тахийн удамтай л гэдэг
Хурдан сонин домогтой л гэдэг
Зэ Галшарын унаган хурдан хүлэг
Гал бутаргах тууртай нь үнэн
Газар товчлох шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Туйлын хурдан удамтай нь үнэн
Төрийн наадамд нь түрүүлдэг нь үнэн.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу