2016-03-28 04:05

“S4” хамтлаг Хятадад бут авч байна

Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус юм. Өнгөрсөн жил “S4” болон beat box Баачка нар БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж шилдэг хамтлагаар тодорсон юм. Ингэснээр тэд Бээжин болон Шанхайн томоохон менежментийн компаниудаас хамтран ажиллах саналыг авсан юм. Энэ саналын хүрээнд тэднийг Хятадад ирж тоглоно уу гэсэн урилгын дагуу БНХАУ-ын хотуудад энэ сарын 28-наас эхлэн аялан тоглолтоо эхлүүлж байна. Энэхүү тоглолтыг МУСТА дуучин С.Сэрчмаатай хамтран хийж байгаа юм. Өмнө нь Дуучин С.Сэрчмаагийн Хятадад болсон тоглолтод “S4” хамтлагийнхан оролцож байсан билээ.Энэ удаагийн аялан тоглолтонд Beat box Баачка, Өвөрмонголын поп,рок "Цагаан шонхор" хамтлаг оролцож байна. "Цагаан шонхор" хамтлагтай “S4” хамтлаг 100 хувь амьд хөгжимтэй дуулах юм. Тэд 10 хоногийн турш Бээжин хотод тоглолтын бэлтгэлээ хийсэн байна. Тоглолтын зохион байгуулагчаар Хятадын Guna Music Production ажиллаж байгаа бөгөөд тоглолтод өөрсдийн хит дуунуудаа дуулахаас гадна Хятад, Англи хэл дээр дуулах юм байна. Хятад дахь тэдний тоглолт болон уран бүтээлийг Guna Music Production хариуцан ажилладаг байна.

Тэд БНХАУ-ыг зорихын өмнөх нь анхны бие даасан цомгийн ажлаа дуусгасан байна. Цомгийн бүх ажил дууссан бөгөөд одоо зөвхөн хэвлэлт үлдсэн талаар хамтлагийн ахлагч Ц.Оюунбаяр мэдэгдсэн. Цомгийн нэр одоогоор хараахан тодорхойгүй байгаа ч “S4” хамтлагийн удаан хүлээсэн фэнүүдэд маш том бэлэг болох болвуу. Цомгийн уран бүтээлүүд бүгд шинэ дуунуудаас бүрдэх бөгөөд МУСТА төгөлдөр хуурч Б.Чинбат хөгжмийн зохиолч,продюссераар нь ажиллажээ. Цомгийн mixing mastering Сингапур улсад хийлгэсэн учир дуугаралтын хувьд шинэлэг болсоныг уран бүтээлчид хэлж байсан юм.

“S4” хамтлаг нь поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд залуусын сайн мэдэх “Дурлахаараа”,”Эмзэг дэлбээ”, “Би чамд хайртай” Реппер Данкатай хамтран дуулсан “We are one” зэрэг олон сайхан хит дуунуудтайгаас гадна дэлхийн алдартай уран бүтээлчдийн дууг өөрсдийнхөөрөө коверлон дуулж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Тухайлбал Pentatonix-“Daft punk”, Pharrell Williams-“Happy”, “Say something” зэрэг уран бүтээлүүдийг коверлон Монголын үзэгчдэд хүргэсэн юм. “S4” хамтлагийн Хятад дахь аялан тоглолт Шанхай хотоос эхэллээ. Шанхайн тоглолтын дараагаар Хонконгийг зорих нь ээ.

Уран бүтээлчийн аялан тоглолт ирэх сарыг дуустал үргэлжлэх юм.

 

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  •  
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу