2016-03-30 01:22

Сорхогтан бэхи хатны түүх


Чингис хаан өөрт нь олон удаа тус хүргэж, нөмөр нөөлөг болж явсан эцгийн хуучин анд, алдарт ван хан Тоорилын төрсөн дүү Жаха-Хамбу ноёны  гүнж  Ибагийг өөртөө авч, дүү Сорхогтан хэмээх гоо үзэсгэлэнт охиныг хөвүүн Тулуйдаа хатан болгон авч өгчээ. Эзэн Чингис хааны өөрийнх нь соёрхлоор 1203 оны гахай жил Сорхогтан бэхи алтан ургийн дотор  орж ирсэн цагаас насан эцэс болтлоо нэр нөлөөтэй бэр байж Чингис хаан, Өгэдэй хаадын хайр ивээлийг хүлээж, “Эш хатан” Бэхи тайху хэмээх цол өргөмжлөгдөн гэр бүл,  улс орондоо мөн  гадаад дэлхий  дахинд ихээхэн алдар хүндтэй явсан эрхэмсэг хатан юм. Чингис хааны  отгон хөвгүүн Тулуйн хатан Сорхогтан  бэхи   Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх  дөрвөн  хөвүүн  төрүүлж өсгөсөн нь Монголын их хаадын зэрэгт хүрч хаан ширээг үе  залгамжлан барьж ирсэн түүхтэй.   Тулуй эзний үнэнч хань Сорхогтан  бэхи   түмэн олны хүндтэй бэр болж, түүх сударт “Бодисадвагийн хувилгаан бэр” хэмээн тэмдэглэгдэх хүртлээ нэр төртэй амьдарчээ. 
Рашид-ад Диний өгүүлсэнээр: 
 Сорхогтан бэхи миний хайрлаж байдаг нөхөр минь хааны төлөө, түүний өмнөөс өөрийгөө золиослосон билээ гэж үргэлж ярьдаг байж. Тулуй эзэн нас барсанаас хойш өнчирч хоцорсон хөвүүдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ихээхэн чармайсаны үрээр сайн үйлсийг бүтээдэг ёсорхог болгон хүмүүжүүлж, хөвгүүдээ хоорондоо өчүүхэнч төдий маргалдах явдал хэзээ ч гаргуулдаггүй байсан. Хатдыг хоорондоо элэгсэг, эмх цэгцтэй, эргэцүүлэн боддог болгон хүмүүжүүлсэн. Чингис хаан, Тулуй хаанаас үлдэж хоцроод түүний захиргаанд байсан хөвгүүд, ач нар болон цэргийн ахмад ноёдоо хамгаалж хүмүүжүүлдэг. Тэд ч төгс ухаантай, туйлын авьяаслаг гэж биширдэг болохоор түүний айлдсанаас хумсын чинээ ч даварч зөрдөггүй байлаа гэж Рашид-ад Дин ихэд сайшаан магтаж Сорхогтан бэхийн зөвхөн гэр бүл, үр хүүхдүүддээ төдийгүй харьяалсан албат ноёд, залуу хатдыг хүмүүжүүлэхэд ихэд анхаардаг уужуу ухаан, холч бодлыг илэрхийлсэн байдгийг дурьдаж үлдээжээ.   
Хуралдай, алтан ургийнхны уулзалт зөвлөгөөн, ер нь хэзээ ч хүн болгоны өмнө   хамгийн ганган хээнцэр хувцаслаж ирсэн Сорхогтан бэхи  бараа бологсод  хийгээд  цэрэг дайчид , цөмийнх нь сүр жавхланг бууруулж харагдуулдаг сүр жавхалантай хатан  байлаа. Цэвэр цэмцгэр биеэ авч явах сүр жавхлан төгөлдөр, эрхэмсэг амьдрахыг үлгэрлэдэг байсан нь харагдана. 
 Хан хөвгүүддээ  өндөр боловсрол олгож, цэрэг дайны  болон  байлдах эрдмийн   мэдлэг олгохыг нэн чухалчилсаны үрээр алтан ургын бусад хан хөвгүүдээс даван гарч, хан төрийн эрхийг бариулж чадсан нь Сорхагтани бэхи хатантны төрт ёсны бодлого залгамж  чанарыг барьж байсантай холбоотой .   Хан хөвгүүд өөрсдөө хэдийгээр эрх мэдэлтэй, зарлиг тушаал буулгах, хориглох бүрэн сүр хүчтэй байсан боловч Их засаг хуулийг зөрчих юм уу өөрчлөхийг хориглосон  хатуу зарчмыг Сорхогтан бэхи хатан баримталж байсан байна. 
“Холын хүнд өршөөл тус хүргэвээс 
Алдар нэр дуурсана 
Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс 
Эв эе бүтээл, хүчин нэмэгдэнэ”. гэсэн Чингис хааны билиг сургаалыг Сорхогтан бэхи хатан мөрдлөг болгож байсан нь лавтай байна. 
Гүюүг хаан их цэрэгтэйгээр Бат хааны  хязгаар тийш хөдөлмөгц, Сорхогтан бэхи Бат хаанд нууцаар яаралтай элч довтолгож,  Чингис хааны алтан ургийн  хоёр их хаад хоорондоо нүүрлэн тулалдаж, ахан дүүсийн цус урсан монгол түмэнд хүнд гарз тохиолдож ч болох түүхэн эгзэгтэй мөч үүсээд байсныг  Сорхогтан Бэхи хатан эвлэрүүлж чадсан байдаг. Тулуй хааны ууган хөвүүн  Мөнхийг  ухаан билэг төгс,  авьяаслаг хаан байхаар бэлтгэгдсэн нь төрт ёсонд Сорхогтан Бэхи хатны гүйцэтгэсэн том гавъяа  юм.   Бат хаан түүнийг байхад яахин би  хаан болохсон билээ.  Мөнхийг дэмжээд ах дүүс, төрөл төрөгсөд ба бүх  ноёдыг Мөнхийн захиргаанд оруулан захируулж, Мөнхийг онон, хэрлэнд очиж хаанд өргөмжлүүлэхээр явуулсан байдаг. 
 Хаан сууж байх эрхийг Тулуйн өрхийнхөнд шилжүүлж, бататгах нь Сорхогтан бэхийн авьяас, түүний алсыг харах чадварын ач нь.  Бат хааны элэгсэг дотны  ухаалаг алхам   түүний тус дэмжлэгтэйгээр Мөнх хаан ширээнд суужээ.  Мөнх их хааны сэнтийд заларсан явдал нь Монголын эзэнт их гүрний их хааны ширээг эзлэхийн төлөө Чингис хааны олон ач хөвгүүд, хатад тэдгээрийг дагалдсан их  ноёд, сайд, баатар жанжидын идэвхтэй оролцсон өрсөлдөөнд ухаан билэг, авьяас чадварт хатан эх Сорхогтан бэхийн зүтгэлийн ач буян их байсан билээ. 
Сорхогтан бэхи хатан түүнд заяасан ухаан, авьяасынхаа ачаар л тэр хөвүүдээ үеэл ахан дүүсийнх нь түрүүнд гаргаж, хаан төр ба хааны зэрэгт хүргэж чадсан нь эргэлзээгүй юм. Сорхогтан бэхи хатаны хөвүүн Мөнх, Хубилай,  Хүлэг, Аригбөх гэсэн хөвгүүд нь он жил дарааллын хуудаснаа Хаан ширээнд сууж байжээ. 
Төвшин сайхан их засгийг Тулуйн удам бариад байвал 
Төвгөөс удах  гурван  дайсныг монголчууд үзэхгүйсэн. 
Угсаа сайт хөвүүдээ, улсын эзэд болтол хүмүүжүүлж 
Ургын урагтаа хүндлэгдэж, улс гүрэндээ алдаршаад 
Тулуй эзэн-эр нөхрийнхөө  хойноос тэнгэрт хальсан нь Төрт ёсонд хүндхэн  гарз  тохиолдсон нь түүхэнд үлджээ.  Түүний нас барсан үеэс алтан ургынхны цаашдын эв нэгдэл сүрхий ганхсан байдаг нь  Сорхогтан бэхи хатны  орон зай үгүйлэгдэх болсоныг харуулдаг.   

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу