2016-04-07 01:53

Зүрхний ховдол цоорхой хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

Цэргийн 032 ангийн дэргэд байрлах “The salvation army” байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийх юм байна. Нийт зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар төлөвлөжээ. Энэ талаар 91997268 утсанд холбогдож, тодорхой мэдээлэл авах боломжтой ажээ.

Орчин үед зүрхний олон гажгийг мэс ажилбараар анагааж чаддаг болсон билээ. Зүрхний гажгаас бүрэн сэргийлэхүйц урьдчилан сэргийлэх арга гэж хараахан бий болоогүй. Гэхдээ зүрхний системийн үйл ажиллагааны доголдол, алдагдлыг цаг тухайд нь таних боломж олгодог арга барил гэж бий.

Тухайлбал 40-өөс дээш насныхан өөрсдийгөө цоо эрүүл гэж бодож байсан ч багаар бодож жилдээ ганц удаа ч болов зүрхний бичлэг хийлгэж байх ёстой ажээ.

Б.Март

www.Gereg.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу