2016-04-11 02:26

Увюртура хамтлагийн "Надад үлдсэн найз" мюзикл "Гэгээ муза 2016" наадамд өрсөлдөнө

   Театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг "Гэгээн муза 2016" наадам ирэх сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Өнгөрөгч дөрөвдэхь өдөр тус наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн хурлаа хийж батламжаа гардуулсан юм. Тэгвэл анх байгуулагдсан цагаасаа өөрсдийн гэсэн мюзиклтэй болохыг зорилгоо болгоод байсан "Увюртура" хамтлагийн залуус мөрөөдөлдөө хүрч "Надад үлдсэн найз" мюзиклээ энэ онд хоёр ч удаа үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд тус мюзиклээрээ энэ жилийн "Гэгээн муза-2016" наадамд өрсөлдөж байна.

  Тэд шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүр гэсэн номинациудад нэр дэвшиж батламжаа гардан авсан юм. Монголын поп опера урлагийн өнгийг тодорхойлон яваа "Увюртура" хамтлагийн залуусдаа "Гэгээн муза" наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөе. 

www.Urlag.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу