2016-04-15 02:09

Р.Анхнямын тоглосон кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

    “Чонон сүлд”, “Галдан мээрэн” зэрэг олон улсад танигдсан бүтээлд гол дүрийн жүжигчнээр тоглож, цаашлаад Монголын тайз дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Р.Анхнямыг олон улсын кино судлаачид болон найруулагчид тоодог болсон.

   Азийн кино урлагаас хальж Холливудад нэрээ гаргаж яваа цөөн хэдэн жүжигчний нэг болсон түүний тоглосон “Чонон сүлд” Оскарт өрсөлдөхөөр нэр нь дуулдаж байсан ч гадны найруулагчтай гэх зэрэг олон шалтгаанаар өрсөлдөж чадаагүй. Тэгвэл жүжигчин Р.Анхням, Өвөрмонголын жүжигчин Сайшингаа нарын хамтран тоглосон “Хатан боолын төлөө” уран сайхны кино АНУ-ын Лос Анжелос хотод болсон олон улсын кино наадмаас шагнал хүртсэн байна.

    Сайшингаа нь Бүх Хятадын нэгдүгээр дэсийн жүжигчин бөгөөд ар, өвөрмонголын жүжигчдийг дэлхийн кино урлагт нэрээ мөнхлөх ажлыг өөрийн сэтгэл зүрхээрээ хийдэг нэгэн аж. Энэхүү уран бүтээл нь хоёр жилийн өмнө дэлгэцэнд гарсан бөгөөд энэ сарын 2-нд болсон олон улсын кино наадмаас хүндтэй шагналыг хүртжээ.

Эх сурвалж: Mminfo.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу