2016-04-30 02:58

Театр урлагийн шилдгийг шалгаруулах "Гэгээн Муза 2016" наадам айсуй

   "Гэгээн Муза Академи"-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Гэгээн Муза-2016" олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

  Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, "Black box" театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдоно. Харин улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх бол 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.

Уран бүтээлчдийн онгодыг хөглөж, урмыг сэргээхээр урлагийн охин тэнгэр "Гэгээн муза" айсуй...

www.urlag.mn 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу