2016-04-30 05:40

Эвэршсэн гар хамгийн үзэсгэлэнтэй

 

Эрт цагт нэгэн ядарсан настай эмэгтэй голын эрэг дагуу явж байтал гурван сайхан бүсгүй хоорондоо маргалдан сууж байна гэнэ. Тэр гурав хэн нь сайхан гартайгаа үзэж өөр өөрсдийнхийгөө сайрхан магтацгаана. Эхнийх нь:
- Миний арьс булбарай эмзэг, миний гар хэн хэнийхээс ч илүү сайхан хэмээн сайрхахад, хоёр дахь бүсгүй:
- Миний хуруунууд урт нарийхан, миний гар бүхнээс илүү гэв. Харин гурав дахь нь:
- Та хоёр миний гарыг хараач. Булбарай бас цагаахан биш байна гэж үү? хэмээлээ.
Эмгэн тэр гуравт дөхөж очоод багахан идэх юм, балга ус гуйжээ. Тэд хариуд нь:
- Бидэнд танд хоол бэлдэх зав огт алга. Харин бидний маргааныг таслаад өгөөч хэмээцгээв. Эмгэн дуугүй цааш яваад өгөв.
Удалгүй замд нь ядуу тариачин эмэгтэй тааралдав. Эмгэн түүнээс идэх юм гуйхад бүсгүй уриалгахнаар гэртээ зочлон гэрт байсан талх усаараа дайлжээ. Эмэгтэйн гар хүнд ажил хийсээр эвэршин наранд түлэгдэн харласан байв. Эмгэн эмэгтэйн сайхан зочилсонд нь гүнээ талархан бүсгүйг дагуулан нөгөө урьд тааралдсан гурван эмэгтэй дээр очоод:
- Та гуравынхаас энэ бүсгүйн гар хавьгүй сайхан юм. Энэ гар хэдийгээр хүнд хүчир ажилд нухлагдан гадаад үзэмж нь муухай болсон ч та нарын залхуу, хэнд ч тус болдоггүй гарын хажууд хамаагүй үзэсгэлэнтэй, жинхэнэ <<ТЭНГЭР ЭЛЧ>> -ийн гар гэжээ.
 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу