2016-06-07 07:42

Монгол тамирчдын сүлд дуу "Бид эх оронтойгоо хамт" дууны видео клип цацагдлаа

  “Увертюра” хамтлагийн залуус Монгол тамирчдын сүлд дууг бүтээж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. "Бид эх оронтойгоо хамт" хэмээх тус уран бүтээл нь "Rio 2016" оны зуны олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээгдсэн юм.

   Тэгвэл "Олимпийн хөгжлийг дэмжих сан", "Монголын үндэсний олимпийн хороо", "Монголын байт харвааны холбоо", "Анир" студийн хамтын бүтээл "Бид эх оронтойгоо хамт" дууны цоо шинэхэн видео клип цацагдлаа. Аяны хүрээнд “Увертюра” хамтлаг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител", "Жи мобайл" компаниудтай хамтран тус уран бүтээлээ олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-аар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулах юм байна. 

   Монголын мянга мянган тамирчид, тэр дундаа олимпийн наадамд оролцох тамирчидаа алдаршуулах, ирээдүйд оролцох тамирчдаа дэмжих зорилготойгоор эрхэм уншигчид та бүхнийг ч мөн адил энэхүү аянд нэгдэж “Увертюра” хамтлагийн шинэхэн уран бүтээлийг гар утсандаа татахыг уриалж байна. 

www.Urlag.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.