2016-07-20 03:54

Найз минь... /Шүлэг/

Хорчины үгэнд итгэчихээд
Хөөрхөн найз минь надад гомдсон аж.
Сайхан нөхөрлөлд хорсож хийссэн нь
Сажилж хийсээд чихэнд нь сонордож.
....Даан ч яав даа хэмээн гоморхон
Дараа уулзая гэж цааргална
Харин би байж сууж чадахгүй нь
Хувираа үгүй сэтгэл чамайг нэхнэ.
....Өчигдөр танилцсан биш ээ
Өвөр түрийндээ нөхөрлөлөөр дулаацсан
Өрөөл бусдын сиймхий ч үл багтах
Үнэнч андын үнэнд тунасан сайн найз минь.
.....Утас чагнаж нилээн хүлээлээ
Унтах бүртээ гэмээ шүүлээ.
Хэлсэн үг хийсэн үйлдэл үгүй
Хэн нэгний хор мундаг найрагдaж.
.....За ямар ч гэсэн найз нь чамайг санаад
Завгүй гэж хэлэхийг мэдэх юм чинь
Харилцуураа шүүрэх гэж яарсангүй
Хаалганы чинь гадаа чамайг хүлээнээ.
.....Итгэл гэдэг хамгийн нандин
Сэтгэл гэдэг төчнөөн ариун
Хийгээгүй үйлдэлдээ яллагдмааргүй
Хэлээгүй үгэндээ хэлмэгдмээргүй....
.....Хэдхэн мөчид намайг сонсоорой
Хиймэл баг бус үнэн төрхөнд минь итгэ.
Гомдлын нулимсыг нь ажиглаарай
Ганц чиний найз гэдэгт бүү эргэлз..
.....Ингээд хоёр тийшээ болвол
Эгдүүцэн баярлах нь олон
Инээд хөөрөөр хөтлөлцөн алхахад
Эc буc хороор хачирлахад нэмэргүйг мэднэ.
.....Хүний басааг бялхаагaaд хэрэггүй ээ
Хийссэн үгийг салхинд даатгаа.
Миний сэтгэлийг чи л мэддэг хойно
Найзын гомдол шаналалаа наддаа л тайл.
.....Ойлгосонд баярлалаа найз минь
Одоо л нэг сэтгэл цэлмэлээ
Ойрын өдрүүдэд ямар их шаналсан
Оргүйг нөхөж найзаараа үлдсэнд баярлалаа.
.....Чамдаа хайртай шүү найз минь
Чадал тэнхээ буйд бүгдийг зориулахад бэлэн.
Замбуулин хорвоод андын журам хамгийн эрхэм
Зуу татчихъя найз минь итгэл xopшинo гоё доo,гоё.....
........С.Амина

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу