2016-08-18 06:23

Г.Алтанхундага: Манайх сургалтаа уран нугаралт, цагираг хослуулж явуулдаг

 

Дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа олон гайхалтай уран нугараач, циркчид бий. Гайхалтай багшийн үр дүнд шавь нар дэлхийн тавцанаа гардаг гэдэг. Олон шавь нараа багаас нь бэлтгэж, хөдөлмөрлөж яваа "Modern CIRCUS"-ийн захирал Г.Алтанхундага багштай уран нугаралтаар хичээллэхийн ач тус, хоололт, сургалтын талаар ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцана уу. Циркийн урлагтай хэзээнээс холбогдов?

-Намайг Гэлэгдоржийн Алтанхундага гэдэг. Би "Modern Circus" студийн багш. СУИС-ийн бүжиг дэглээчийн ангийг төгссөн. Гэхдээ миний мэргэжил маань сургуулиа төгсөөд өөр мэргэжил рүү хувирсан. Анх циркт бүжигчнээр хуваарилагдан очоод "Хөх тэнгэр"-ийн уран бүтээлд найман хүүхэд оролцож, гурван жилийн гэрээтэй Япон улсыг зорьсон. Монгол бүжгийг цирктэй хослуулсан аялан тоглолтоор явсан. Ингэж явахдаа МУСТА Магдаа багштайгаа танилцсан юм. Багш маань Москва улсад суралцаж төгссөн. Анх надаас "Чи циркэд хайртай юу" гэж асуугаад Монголд ирээд багшийнхаа туршилтад орсон доо. Хамгийн анх олсны үзүүлбэр яригдаж байсан ч би багаасаа циркээр хичээллээгүй учраас арай бяргүй байна гээд цагирагтай үзүүлбэрийг багшаараа заалгасан. Багш маань удалгүй Канадын цирк рүү уран нугаралтын багшаар ажиллахаар явсан. Монголд байх хугацаанд нь багшаасаа сурах ёстой зүйлээ заалгаж, сурчихсан байсан л даа. Үүнээс хойш л цирктэй амьдралаа холбосон юм. Миний анхны үзүүлбэрийг н.Янжинбилэг багш маань найруулж, Өмнөд Африкт анхны гараагаа хийж байлаа.

-Бүжгийн урлагаас циркийн урлаг руу орно гэдэг амаргүй даваа. Энэ урлагт дурлахад түлхэц болсон хүч нь юу байсан бэ?

-Бүжигчин хүн их эвсэлтэй болохоор ерөнхий школ нь байдаг. Миний үед циркийн урлаг туркээс туркийн хооронд байсан. Одоогоос 10 гаруй жилийн өмнө туркээс туркийн хооронд байсан болохоор бүжгийн холбоос гэж байгаагүй. Миний давуу тал бол номероо номерын хооронд бүжиглэж явсан. Өмнөд Африкт очиход манай эзэн цагираг тоглодог эмэгтэй байсан. Тэгээд очоод номероо үзүүлэхэд манай эзэнд их таалагдсан.

Би өөрийгөө их азтай гэж үздэг. Тухайн үедээ явахдаа уран сайхны зөвлөлөөр орж байж явдаг байсан л даа. Үүнээс хойш циркийн урлагт бүжиг байх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг өгсөн болов уу гэж боддог. Харин одоо циркийн номер маш хүчтэй болсон номероос номерын хооронд холбоосыг ёсолгоо биш бүжгээр хийдэг болсон.

-Хэзээнээс эхэлж багшилж байна. Гарын хэдэн шавьтай болов?

-Би циркийн манежинд гараад 11 жил тоглосон. Хамгийн сүүлд Энэтхэг улсад 2010 оны дөрөвүгээр сард тоглоод эх орондоо ирсэн. Монголдоо ирээд зургаадугаар сарын 01-нд UB Dance-ийн дэргэд "UB CIRCUS нэртэйгээр байгуулаад нэг жил болсон. Тэгээд 2011 оноос "MODERN CIRCUS "студиэ өөрийн тамга тэмдэгтэйгээр албан ёоор байгуулаад одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Зургаан жилийн хугацаанд оройлцоогоор 100 гаруй хүүхэд суралцсан байдаг. Циркийг хүссэн аавын охид болгон хийдэггүй урлаг. Гарын шавь болоод тоглолтод оролцож яваа 18 хүүхэд бий. Бэлтгэгдэж байгаа 10 гаруй хүүхэд хичээллэж байгаа.

-Уран нугаралтаар хүүхдийг багаас нь хичээлүүлэх ёстой гэдэг. Хэдэн настайгаас нь суралцуулвал хүүхэд тэвчээр, хатуужлыг хүлээж авах чадвартай болсон байдаг вэ?

-Би хамгийн анх дөрвөн настай хүүхэд авч үзсэн. Миний туршлагаас бол дөрөв, тав, зургаан настай хүүхдүүд их өөр зөрүүтэй байдаг. Насны ялгаа бол маш их харагддаг. Бүүр сарын ялгаа хүртэл өөр байдаг. Таван нас гарч яваа хүүхэд хичээллэж эхэлвэл их тохиромжтой санагдаж байгаа. Зургаан нас хүрчихээр хүүхэд хичээл, дугуйлан гээд ирэхээр их зүдэрнэ. Хичээлээ ойлгохгүй байхад хажуугаар нь дугуйландаа ирээд дасгалаа хийх гэж их ядардаг. Тэгэхээр тав гарч байгаа хүүхэд л их зүгээр санагдсан. Яагаад гэхээр хүүхэд нэг жилийн дотор А, Б-гээ мэдээд, гурван талаараа суудаг, мост унадаг, эрүүн дээрээ хэвтдэг болчихдог. Зарим хүүхэд маш хурдан хүлээцтэй авдаг байхад зарим нь ерөөсөө гараасаа гаргадаггүй хүүхэд бий. Хурдан сурчихаад маргааш нь мартчихсан байх тохиолдол их гардаг л даа. Тэгэхээр хүүхдээсээ их шалтгаална. Дөрвөн настай хүүхэд их балчирддаг.

 

 

- "MODERN CIRCUS "студийн сургалтын давуу тал?

-Манай сургалтын давуу тал нь үндсэн сууриа балет бүжгээр тавьдаг. Учир нь би анх циркт ороод мэдэрсэн мэдрэмж бол циркчин хүн бүжигчин байх хэрэгтэй юм байна аа гэдгийг мэдсэн. Эхлээд зөв зогсолт, гарын зөв тавилттай байж тухайн хүн маань ёсолгоогоо зөв хийдэг болохыг анзаарсан л даа. Ингэж анзаарсан болохоор хүүхдээ нугаруулахаасаа эхлээд балет бүжгийн үндсэн суурьтай болгодог. Тухайлбал, плкан дээрээ нэгээрээ яаж зогсох уу, хөлөө яаж шидэх үү гэдгээс эхлээд гурван талаараа яаж зөв суух уу, мостоо яаж зөв тавих уу гээд л сургаж эхэлдэг.

Миний сургалтын онцлог бол хүүхдүүдээ гоо зүйн мэдрэмжтэй, гоо сайхны мэдрэмжтэй, бие галбир нь зөв хөгжилтэй хүн болгох. Хүн болгон циркчин болох албагүй. Хамгийн гол нь том болоод эмэгтэй хүн болно. Эмэгтэй гэдэг утгаараа маш гоё биетэй, уян налархай байгаасай гэдэг талаас нь түлхүү харж, зөвлөдөг. Манай сургалт уран нугаралт, цагираг хосолсон сургалттай. Мөн мэргэшсэн хүүхдүүд маань агаарын номерын бэлтгэлээ хийж байгаа.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд маань хүүхдүүдийнхээ бие галбирт ихээхэн анхаардаг болжээ. Уран нугаралт, циркээр хичээллэж байгаад орхих тохиолдолд биед нь өөрчлөлт орох уу?

-Өөрчлөлт орохгүй. Уран нугаралт, спорт ч бай ямар ч тохиолдолд хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Яагаад гэхээр маш их хөдөлмөрлөж байсан хүн гэнэт гэртээ суугаад телевиз үзээд идээд л суувал таргална. Маш их ажиллаж байсан биеийг ажиллуулахгүй идээд л байвал жин нэмнэ. Үүнийг хүмүүс буруу ойлгодог. Зөв зохистой цагаа хуваарилахгүй байгаагаас үүсдэг асуудал. Тухайлбал, өглөө 9 цагаас хичээлтэй, өдөр бэлтгэлтэй, гэртээ очоод хичээлээ хийнэ. Ингэхээр идэх цаг бага байдаг. Унтахгүй бол өглөө бэлтгэлтэй гэдгээ ухамсарладаг болчихдог. Гэтэл тэр бэлтгэл хийдэг байсан хүн маань хийхээ болиод оронд нь хичээлдээ явтал унтдаг болоод ирэхээр таргалалт үүснэ. Хоолыг шингээж чадахгүй байгаа учраас л жингийн асуудал яригдаж эхэлж байгаа юм. Хүмүүс цагийн хуваарилалт сайтай байвал ийм асуудал үүсэхгүй.

 

-Уран нугаралтаар хичээллэж байгаа хүүхдүүдийн хоололтын талаар?

-Хоололтын дэглэм бол барихгүй. Манайх маш их хөдөлмөрдөг учраас маш сайн иддэг байх хэрэгтэй. Сайн идэж байж бяр ордог. Тэгэхгүй бол маш их бэлтгэл хийдэг байж, хоолоо сойвол сульдаад уначихна. Би охидууддаа зөвлөхдөө нэг дор бөөн биш ид гэдэг. Урлагийн хүн хэзээ ч цадталаа идэж болохгүй. Зөвхөн өөрийн нормоороо хооллож байхыг зөвлөдөг. Мөн маш сайн унтах хэрэгтэй.

-Ихэвчлэн охидууд хичээллэж байгаа харагдлаа. Хөвгүүд суралцдаг уу?

-Би хамгийн анх студиэ байгуулчихаад нэг банди авсан юм. Хөвгүүдтэй ажиллах их хэцүү. Тоглох чөлөөт илүүд тавьдаг. Харин охидууд их нямбай. Хөвгүүд гэрээсээ дугуйландаа ирж яваад найз нь тааралдвал шууд хамт тоглоод явчихдаг. Тэгэхэд охидууд хэзээ ч тэгдэггүй. Одоогоор гурван банди хичээллэж байгаа.

 

-Уян хатны хувьд охид, хөвгүүд ялгаатай байдаг байх?

-Охидууд зөөлөн. Харин хөвгүүд их шөрмөслөг байдаг учраас маш их тэвчээр шаарддаг. Тийм болохоор Монголд тоотой хэдэн эрэгтэй уран нугараач байдаг. Эрэгтэй нугараачаас Цэндээ багшийн отгон шавь МУСТА Э.Лхагва-очир байгаа. Надтай бол байгалиасаа заяагдсан эрэгтэй хүүхэд хараахан тааралдаагүй л байна. Сая 350 уран нугараач Гиннесийн номд орохоор нугарахад долоон эрэгтэй хүүхэд нугарсан.

"MODERN CIRCUS "студийн сургалтын элсэлт нь яаж явагддаг уу. Хүүхэд хэдэн сар хичээллэж байж ахицтай явж байна гэж үздэг үү?

-Уран нугаралтыг таван жилийн дотор нэг хүүхэд бэлтгэгддэг гэж үздэг. Таван жилийн дотор бүжигтэй адилгүй бүүр анхнаас нь өвдөг, өлгий гээд л шахдаг учраас маш их хугацаа шаардагддаг. Хүүхэд жилийн дотор л их өөрчлөгддөг дөө.

 

 

 

-Одоогоор 10 гаруй хүүхэд тоглолтод оролцдог гэсэн. Хүүхдүүд анхны тэмцээндээ орно гэдэг шинэ амжилт шүү дээ. Гаргасан амжилтаасаа дурдвал?

-Манайх 2010 онд Залуу циркчдийн тэмцээнд орж байсан. Тэгэхэд хүүхдүүд маань зургаан сар бэлтгэгдээд цагирагийн үзүүлбэрээр оролцсон. Хамгийн сүүлд Раднаабазарын 100 жилийн ойгоор бид нар тусгай байрын шагнал буюу шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн байгаа. Манай студи залуу байна. Хоёрдугаарт циркийн тэмцээн жил болгон зохион байгууллагддаггүй 5-10 жилийн дотор явагддаг. Энэ үед хүүхдүүдийн чадвар солигдож, нэмэгдэж байдаг.

 

-Сургалтанд явж байгаа хүүхдүүдийн эцэг, эхтэй ямар гэрээ байгуулдаг вэ?

-Сургалтандаа анх туршилтын хугацагаар хүүхдээ авдаг. Би хүүхдүүдийг нугарна, нугарахгүй гэж хэлж авдаггүй. Анх авахдаа шалгаж авна. Манай сургалт эцэг, эхчүүдэд ил тодоор харагдаж байдаг. Тухайлбал, хүүхдийн маань бөгтөр нь засагдаад, майга нь засраад л ирдэг. Гаднаасаа шал ондоо болдог.

Тэгээд ирэхээр эцэг, эхчүүд маань "багшаа манай хүүхэд өөрчлөгдөж байна. Сургуулийнхаа урлагийн үзлэгт ороход бусад хүүхдүүдээс ялгарч их өөр харагдаж байна. Охиныхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй" гэдгээ хэлдэг болохоор би орж ирэнгүүт нь гэрээ хийдэггүй. Гэрээг яг "циркчин болно, цаашаа явна" гэсэн хүмүүстэйгээ гэрээ хийдэг байгаа.

Хамгийн гол нь хүүхдүүд маань циркт дуртай, хайртай болох хэрэгтэй. Аав ээж нь наашаа явуулахад дуртай байх нь чухал. Тэгж байж бид нар хамтран ажиллана. Тэгэхгүй аль нэг нь дургүй байхад албадлагаар авч ирдэг байх юм бол циркийн урлаг явахгүй. Энэ урлаг бие биенийхээ илтгэлцэл дээр явдаг.

Манай сургалтанд хүүхдүүдээ явуулсанаар хүүхдүүд нь зөв бие галбиртай болно. Охидууд маань гоо сайхны өндөр мэдрэмтэй болохоос гадна нүүр бардам хүнтэй харьцаж чаддаг болдог. Манайх их нийтэч хамт олон гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

"Modern Circus" студийн Хаяг: БГД-ийн 1-р хороо GB Town 34-р байр, 89 тоот

Утас:99848761

Фэйсбүүк: Modern circus

 

 

 

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу